Итгэл

Итгэл

Есүс тэдэнд “Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил (үйлчлэл) мөн” … — Иохан 6:29

Бяцхан хүүхдүүдийн хувьд аав ээж нь юу гэж хэлсэн байна түүнд нь шууд итгэдэг бөгөөд Бурхан биднийг Түүнтэй хамт байхдаа ч ийм байгаасай гэж хүсдэг. Тэр биднийг Түүнд болон Түүний үгэнд итгээсэй гэж хүсдэг. Христэд итгэгчдийг “итгэгчид” гэж нэрлэдэг бөгөөд бид итгэгчид учраас итгэх хэрэгтэй.

Та итгэдэг итгэгч үү эсвэл эргэлздэг итгэгч үү? Хүүхэд шиг итгэлтэй байвал сайн үр жимс ургуулдаг. Жишээлбэл: итгэлээр дамжуулан баяр хөөр болон амар тайвныг олох болно. (Ром 15”13) Эргэлзээ, санаа зоволт, айдас бол утгагүй амьдралыг бий болгодог бол Бурханы үгэнд итгэснээр энэ бүгдээс чөлөөлөгдөж болно. Сайн зүйл таны амьдралд тохиолдох болно гэдэгт итгэх хэрэгтэй. Та уучлал гуйвал уучлагдах болно гэдэгт итгэх хэрэгтэй. Бурхан танд хайртай учраас танд туслахад бэлэн бөгөөд таны бүхий л хэрэгцээг хангаж өгөх болно гэдэгт итгэх хэрэгтэй.

Бид итгэснээр Бурханы амар тайванд орж, өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай байх болно. Бид Бурханд өөрийнхөө ирээдүйг даатгаж өгснөөр, бидний ирээдүй хамгаалалтан дор байх болно гэдэгт итгэх хэрэгтэй.


Та эргэлзээд байвал эргэлзэж байгаа байдалдаа л эргэлзэх хэрэгтэй шүү.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon