Онцгой Хүсэлт

Онцгой Хүсэлт

… Эцэг чинь Өөрөөс нь (Тэр төгс учраас) гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу? — МАТАЙ 7:11

Хүн болгон л өөрийн гэсэн дүр төрхтэй байх хүсэлтэй байдаг. Энэ бардамнал мөн үү? Үгүй ээ, хэрэв энэ байр суурь Бурханаас ирсэн бол зүгээр шунал хүсэл, өөрийгөө бодож, хувиа хичээсэн хүсэл чармайлт, бусдыг өөртөө татах гэсэн байдлаас үүсэлтэй бол буруу юм.

Үнэнээр хэлэхэд би, Бурханы дүр төрхийг өөрөөсөө хараад баярладаг. Түүнийг хэн нэгнээс харахад анхаарал татдаг бас эмчилгээ болдог. Түүнийг хэн нэгний амьдралд хүчтэйгээр нөлөөлж, ажлаа хийж байгааг нь харахад жинхэнээсээ талархаж, магтмаар байдаг.

Бурханд хүсэлтээ хэлэх үргэлж сайхан байдаг. Бид нар хүссэн шигээ байж чадахгүй байгаа юм шиг бидэнд санагддаг. Гэхдээ асуудлын тал нь бидэнд байдаг. Бурхан бидний төлөө хиймээр, дуртай байгаа зүйлүүд олон байдаг боловч бид асуудаггүй учраас хийх боломжгүй байдаг. Бидний асуудаггүй нэг шалтгаан бол бид өөрсдийгөө үнэ цэнэтэй гэж боддоггүй. Ямар ч хүн өөрийгөө үнэ цэнэтэй гэж боддоггүй, гэхдээ Бурханаас гуйвал Тэр бидэнд туслах болно.

Бурхан биднийг ивээхийг хүсэж байгаа гэдэгт итгэ. Тэр бидэнд хайртай бөгөөд сайныг өгсөн. Тэр аварч, уучилж, Бурханы хайрлагдсан хүүхэд болгосон шиг, та үүнийг өнөөдөр зүрх сэтгэлдээ хийгээрэй. Та бол Бурханы нүдний алим юм. Тэр танд хайртай.


Бидний тэнгэрлэг Эцэг, Өөрийн хүүхдүүдээ Түүний Хүү Есүс шиг босож зогсоосой гэж хүсдэг бөгөөд амьдралаа Түүнд өгөөсэй гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon