Та нарыг хавчигч (танд муугаар хандагч) нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. — РОМ 12:14
Бурханы үг биднийг хүмүүсийг уучилж тэднийг ивээ гэж заадаг. Ром 12:14 дээр ивээх гэдэг үгийг “сайныг хэл” гэж хэлсэн байдаг. Хүртэх ёсгүй хүмүүст ч бас өгөөмөр байхыг хэлдэг. Бид тэднийг ивээгдээсэй гэж залбирах хэрэгтэй. Бид Бурханаас тэдэнд өөрчлөгдөх зан чанар, хандлага байвал тэдэнд үнэнийг харуулж, тэднийг гэмшүүлж тэд өөрсдийн гэмээс чөлөөлөгдөөсэй гэж гуйх хэрэгтэй.
Үзэн ядалт бол “чи надтай муухай харьцсан учраас би чамтай муухай харьцана” гэж байгаатай адил юм. Харин өршөөнгүй зан “чи надад муухай хандсан, би чамайг уучилж байна, намайг шархлуулахгүйн тулд тэднийг шинэчилж өөрчлөөрэй” гэж байгаатай адил юм. Өршөөлийг өгч авах нь ямар гайхалтай ивээл гэж бодно. Тиймээс бусдыг өршөө, та өөрөө өршөөгдөх болно.
Өршөөл гэдэг бол Бурханы шинж чанар бөгөөд Өөрийн хүмүүстэй хэрхэн хандаж байснаас харж болно. Бид хөөгдөхөөр байсан ч өршөөлийг хүртсэн. Бид шүүгдэх байсан боловч өршөөлийг авсан. Өршөөл бол хүлээж аваад үгүйсгэгдэх хүнийг ч ивээх юм. Өршөөл бол биднийг шүүхгүй тиймээс өөрсдийн сул талаа ойлгох хэрэгтэй.
Бид Бурханы өршөөлд талархаж байгаагаа харуулдаг шиг, хүмүүсийг ч бас хурдан өршөөж байгаагаа харуулдаг байх хэрэгтэй.
Уучлалын хүч нь бид уучиллаа гэж хэлчихээд гомдоллож, харааж байвал хэзээ ч үйлчлэхгүй.