Бурханыг хайрыг юутай адилтгах вэ?

Тэрээр хүслийнхээ (учир нь энэ нь Түүнд тааламжтай байсан бөгөөд Өөрийнх нь үнэн сэтгэлийн зорилго байсан учир) сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ (бидэнд хувь заяа өгсөн, хайраар бидэнд зориулж төлөвлөсөн). — Ефес 1:5

Бидэн шиг төгс бус хүмүүсийг Бурхан яагаад хайрладаг бол? Учир нь Тэр үүнийг хүсдэг буюу энэ нь Түүнд тааламжтай байдаг. Бидний үйлс хичнээн буруу, гэмтэй байсан ч үүнийг үл харгалзан биднийг хайрлах нь Түүний мөн чанар юм.

Бурхан бузар мууг сайнаар дийлдэг (Ром 12:21). Бидний гэм үйлдэхэд Бурхан бидэнд хязгааргүй нигүүлслээ бидэнд цутгаж өгдөг. Ийнхүү Түүний нигүүлсэл бидний гэмээс илүү агуу болдог. Тэгээд Бурханд хайрлахгүй байх нь боломжгүй байдаг шиг биднийг гэсэн Түүний хайрыг зогсоох ямар ч зүйлийг бид хийх боломжгүй.

Бурхан хайрладаг. Яагаад гэвэл энэ бол Түүний мөн чанар. Тэр бол хайр (1 Иохан 4:8). Бидний хийсэн бүхнийг Тэр таашаахгүй байж болох ч Тэр үнэхээр биднийг хайрладаг.

Бурханы хайр бол бидний гэм нүглийг уучлан өршөөж, сэтгэл санааны шархыг эдгээж, уй гашууд автсан, эмтэрсэн зүрхийг анагаах хүч чадал юм (Дуулал 147:3).

Бурханы хайр бол болзолгүй. Энэ нь Түүний мөн чанарт үндэслэсэн ба бидэн дээр биш! Таны юу хийсэн эсвэл хийгээгүйгээс үл шалтгаалан Бурхан танд хайртай байдгийг ухаарахын цагт та үнэмшмээргүй нээлтийг хийх болно. Түүний хайрыг хүртэхийн төлөө хичээж зүтгэхээ больж, энэ хайрыг зүгээр хүлээн авч, үүнд баяр хөөртэй байж болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны хайр үгээр илэрхийлшгүй гайхалтай. Таны хайранд төвлөрч амьдрах нь надад энэ хайр миний үйлсэд биш, харин Таны энэрэнгүй сайхан сэтгэл дээр үндэслэснийг сануулдаг. Намайг гэсэн Таны хайрыг хүлээж авахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon