Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, — Лук 4:18
Би багадаа хүчирхийлэлд автсан, бүх юм нь болохоо байсан тийм гэр бүлд өссөн. Миний хүүхэд нас айдас, зовлон шаналлаар дүүрэн байв.
Залуухан насандаа би Христийн төлөө амьдарч, христэд итгэлт амьдралын хэв маягийг дагахыг хичээж байхдаа миний өнгөрсөн үе ирээдүйг минь үргэлж гутаана гэж итгэдэг байв. Над шиг ийм амьдрал туулсан нэгний бүх зүйл нь яаж бүрэн зөв, сайн болж чадах юм бэ? Энэ бол боломжгүй!
Харин Есүс хэлэхдээ, Эзэний Сүнс над дээр байна гэж хэлсэн… Тэр хоригдогсдод эрх чөлөөг тунхаглахын тулд намайг илгээсэн гэсэн. Есүс шоронгийн хаалгыг нээж, олзлогдогсдыг чөлөөлөхийн тулд ирсэн.
Бурхан намайг өнгөрсөн амьдралын минь хүлээснээс чөлөөлөхийг хүсэж байгааг ухаарах хүртэл би ямар ч амжилт гаргаж чадахгүй байлаа. Хэрвээ би Түүнд зөвшөөрвөл, миний өнгөрсөн амьдрал эсвэл миний одоогийн байдал, миний ирээдүйг тодорхойлохгүй гэдэгт би итгэх хэрэгтэй байсан. Түүнд намайг ер бусаар чөлөөлөхийг би зөвшөөрөх хэрэгтэй байв.
Танд ч гэсэн одоогийн амьдралыг чинь гутааж, сөргөөр нөлөөлдөг өнгөрсөн амьдралын чинь золгүй муухай үеүд байж болох юм. Гэсэн ч таны ирээдүй, өнгөрсөн эсвэл одоогийн амьдралын нөлөөнд байх албагүй гэж би танд зоригтойгоор хэлмээр байна! Бурханаар өнгөрсөн үеийнхээ хүлээсийг таслуулаарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таныг миний өнгөрсөн үеийн нөлөөнөөс илүү хүчтэй гэдэгт би итэгж байна. Таны надад бэлдсэн төлөвлөгөөгөөр амьдрахын тулд Таны өгсөн эрх чөлөөг би хүлээн авч байна.