Зөв хандлага нь үр нөлөөтэй байдаг

Бурхан, залбирлыг минь сонсооч. Амны минь үгст чих тавиач. – Дуулал 54:2

Бид бүгд л залбирлууд маань үр нөлөөтэй байгаасай гэж хүсдэг. Түүний зүрх сэтгэл, төлөвлөгөө нь бидний, бусдын амьдралд амжилттайгаар ирэх арга замуудаар бид Бурхантай ярихыг хүсдэг. Библи “Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна” (Иаков 5:16) гэж хэлдэг. Хэрэв бид үр нөлөөтэй, ихийг гүйцэлдүүлж чадах залбирлыг залбирахыг хүсдэг бол залбирлыг юу үр нөлөөгүй болгодгийг бид мэдэх хэрэгтэй. Бидний бүх залбирал үр дүнтэй байдаггүй. Жишээ нь: заримдаа бид ямар нэгэн зүйлийг дэндүү ихээр хүссэнээс болж, Бурханы хүслийн дагуу залбирахдаа бүдэрч, тэдгээр залбирлууд нь үр нөлөөгүй байдаг. Заримдаа маш ихээр уурлаж, шаналж зовж байгаа үедээ Бурханы Үг эсвэл Түүний зүрх сэтгэл дээр тулгуурласан биш, өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан залбирлаар залбирдаг маань бас үр нөлөөгүй байдаг.

Үр нөлөөтэй залбирлаар залбирахын тулд юу хийх ёстойг Бурхан бидэнд Өөрийн Үгээр дамжуулан хэлдэг. Үр нөлөөтэй залбирал нь хэлбэр загвар дагах, тодорхой зарчим баримтлах явдлын үр дүн нь байдаггүй. Үр нөлөөтэй залбирал нь Бурханы Үг дээр тулгуурласан байдаг. Энэ нь энгийн, чин сэтгэлийн, итгэлээр дүүрсэн байдаг. Энэ нь дүрэм журам, заавруудтай ямар ч холбоогүй, харин зөв хандлагатай зүрхнээс ирж буй асуудал хэрэгтэй байдаг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Буруу хандлага нь зүгээр л өөрчлөгдье гэсэн шийдвэрээр л өөрчлөгдөж болдог.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon