
Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж, харин дарууд (даруу байгаа нэгэн хангалттай авна) нигүүлсэл (үргэлжлүүлэн) өгдөг” гэдэг. — ИАКОВ 4:6
Бүх хүнд муу тал байдаг бөгөөд ийм хүмүүст Бурхан илүү их нигүүслээ үзүүлэх болно гэж Иоков хэлсэн.
Би Христийн амьдралаар амьдарч байгаа олон жилүүддээ өөрийнхөө буруу хандлага, зан чанарыг өөрчлөхийн тулд хичээсээр ирсэн. Оролдох тутам намайг сэтгэлээр унагаж байсан. Би даруу болж байж л, зөвхөн Бурхан бардам нэгэнд бус, даруу нэгэнд нигүүслээ өгдөг гэдгийг сурсан. Даруу сэтгэлээр асууж байгаа нэгэнд Тэр тусалдаг.
Бид ямар нэг зүйл болоход өөрийнхөө хийх зүйлээ илүү сайн хийнэ гэсэн найдлага дүүрэн байдаг. Бид даруу байж, Бурханаас салангид юу ч хийж чадахгүй гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Та өөрийн төлөвлөгөө, махан биеийн хүчээр хийх гэж оролдвол эцэст нь сэтгэлээр унах болно. Та магадгүй “миний хийсэн ажил ерөөсөө бүтэхгүй юмаа” гэж хэлж байсан байх. Бурханд итгэж, Түүний нигүүслээр л хийх боломжтой гэдгийг суралгүйгээр таны ажил бүтэхгүй.
Тайван бай. Бурханыг Бурхан болго. Өөрийгөө хэтэрхий хүндрүүлэхээ боль. Та өөрчлөгдөх тусам Бурханд бага багаар ойртож байдаг. Та замдаа явж байна, аялалдаа урам зоригтой бай.
Та чөлөөлөгдмөөр байгаа бол өөрийн чармайлтаар зүтгэх биш, харин Бурханд итгээрэй.