Амиа ологч нь түүнийгээ (доогуурх) алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох (дээгүүрх) болно. — МАТАЙ 10:39
Бидний амьдралд зарим зүйлийг хянаж байх хэрэгтэй байдаг бөгөөд та хэнтэй цагийг өнгөрөөж, юу идэж, хэзээ орондоо орохоор явж байгаа гэх мэтээр хянах хэрэгтэй. Олон зүйлийг бид хянаж чадахгүй. Жишээ нь: хүмүүсийн хэлж байгааг, замд явж байгаад дугуй хагарах зэргийг бид хянаж чадахгүй. Та хянаж чадахгүй зүйлээ хэр зэрэг том, бага байх нь хамаагүй хүнийг сэтгэлээр унагаж, эрүүл мэнд, амьдралд нөлөөлдөг.
Хянаж чадахгүй байгаа зүйлтэйгээ хэрхэн зохицох талаар би танд хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, та хянаж чадахгүй учраас хариуцлага үүрэх хэрэггүй. Хоёрдугаарт, та хянаж чадахгүй учраас “Хамгийн сайнаар хийгээд залбир, үлдсэнийг нь Бурханд үлдээ”
Хүмүүс хянаж чадахгүй байгаа зүйлээсээ болоод өөрийгөө зовоож байдаг. Харин орхиж чаддаг хүн илүү сайхан амьдардаг. Зарим зүйлийг орхих нь та тоохгүй байна гэсэн үг биш, харин энэ зүйлийг би өөрчилж чадахгүй, юу ч хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дугуй хагарах зүйл тохиолддог. Зүгээр л тайван солиход л болно, дугуйгаа өшиглөөд байх шаардлага байхгүй. Иймэрхүү зүйл болох нь зам дээр овон товон байснаас, сэрэмжлээгүйгээс болж байгаа. Тиймээс сэтгэлээр унаад байх шаардлага байхгүй.
Бурхан тухгуй сэтгэл гутралыг ч сайн болгож чаддаг. Тэр тантай хамт байгаа бөгөөд бүгдийг хянадаг. Түүнд итгэвэл амьдралд ямар ч зүйл тохиолдсон дээш, доош болж байсан ч та амар тайван, баяр хөөртэй, хүчтэй байх болно.