Бэлгүүд нь (Ариун Сүнсээр дамжуулан зарим нэг Итгэгч нарын сэтгэлд тэнгэрлэг нигүүлслийн хүч ажиллахын тулд тэдэнд өгөгдсөн ер бусын хүч чадал, бэлгүүд) ялгаатай ч [Ариун] Сүнс нь ижил. – 1 Коринт 12:4
Сүнсний бэлгүүдийг тайлбарлахад хэцүү байж болно. Яагаад гэвэл тэдгээр нь сүнсний орчинд ажилладаг юм. Өмнөх хэд хоногийн судлалын турш, сүнсний бэлгүүд, тэдгээрийн суурь үйл ажиллагааг хангалттай тодорхойлсон гэдэгтээ би найдан залбирч байна. Сүнсний бэлгүүдтэй холбоотой илүү их зүйлүүд байдаг бөгөөд та энэ талаарх сайн номнуудыг уншиж, Ариун Сүнсний бэлгүүдийн сэдэвт өөрийгөө зориулаарай хэмээн би таныг уриалж байна.
Бид сүнсний орчинд ажиллахдаа айх бус, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сатан Бурханы жинхэнэ бэлгүүдийн талаарх маш олон гажуудсан хувилбаруудыг бий болгодог тул бид залбирлаар, Бурханы Үгээр дамжин жинхэнэ үнэнийг хайснаар зөв зам дээр зогсож чаддаг.
Сүнсний бэлгүүдийн талаар залбирч эхлэхийг танаас бас хүсэж байна. Та тэдгээрийг хэрэглэхэд болон Түүний харж байгаагийн дагуу танд тохирох бэлгүүд нь танаар дамжин урсан гарахыг Бурханаас гуй. Хамгийн их анхаарал татмаар эсвэл сонирхолтой санагдах бэлгүүдийг бүү эрэлхийл, харин танд зориулсан Бурханы бэлгийг л эрэлхийл.
Сүнсний бэлгүүд танаар дамжин ажиллахыг зөвшөөрөх нь өдөр тутмын амьдралд минь болон бидний дотор оршдог Нэгэн болох Христийн хүч чадал ба сайн сэтгэлийг итгэгч бус хүмүүст харуулахад тусалдаг билээ. Ариун Сүнсний бэлгүүд нь бидний амьдралд ажиллах үед, бидэнд олгогдсон Бурханы ивээлийн алдрыг Есүст итгэлээ өгөх шаардлагатай цөхөрсөн хүмүүст бид тусган харуулж байдаг.
Та өөрийн сэргээлт, сайн сайхны төлөө Сүнсний бэлгүүдийн үйл ажиллагааг эрэлхийл. Та бэлгүүдийг эрэлхийлэх явцдаа, ялангуяа хайран дотор алхахаа бүү март, учир нь хайр бол хамгийн агуу нь билээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Ариун Сүнсний бэлгүүд нь таны өдөр тутмын амьдралын ердийн нэг хэсэг байх хэрэгтэй.