Хангалттай сайн

…Зөвт Нэгэн, Миний Зарц олныг зөвтгөнө, хилэнцийг нь [үр дагаварынх нь хамт гэж Эзэн хэлж байна] үүрнэ. — Исаиа 53:11

Өөртөө дургүй байх нь ихэнх хүний тулгамдсан асуудал болчихоод байна. Бидний гажуудсан бодол санаа Бурхан бидэнд хайртай гэдэгт итгэхэд маш хэцүү болгодог.

Би энэ асуудалтай олон жилийн турш тэмцэлдсэн ба цаг хугацааныхаа бараг 75 хувийг өөрийгөө өөрчлөх гэсэн бүтэлгүй оролдлогод зарцуулсан боловч бодит байдал дээр өөрийгөө л дарамталж, баахан хямрахаас өөр цаашгүй байсан. Энэ үед диавол намайг байнга буруутгаж, энэ мэдрэмжид минь живүүлсэн учраас би өөрийгөө хэзээ ч хангалтай сайн хүн болохгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Исаиа 53-р бүлэгт Есүс бидний гэм нүглийн улмаас амиа өргөхдөө Тэр мөн бидний буруутгалыг Өөртөө тээсэн гэдэг. Тэр бидэнд маш их хайртай учраас л буруутгалын аймшигтай мэдрэмжээс болж биднийг зовж шаналгахгүйн тулд бүх үнэ төлөөсийг төлсөн. Хэрэв бид Бурхан дээр очин, уучилж өршөөхийг чин сэтгэлээс гуйвал Тэр уучилдаг. Тэр үнэхээр биднийг уучилдаг учраас бидэнд буруутгалтай амьдрах учир шалтгаан байхгүй.

Бурхан танд хайртай бөгөөд таныг цаг үргэлж энэ хайранд итгэж, хүлээж аваасай гэж хүсдэг. Мөн Тэр таныг буруушаалт, зэмлэлээс чөлөөлөхийг хүсэж байна. Бурхан таныг хангалттай сайн гэж хэлж байна. Өнөөдөр энэ үнэнийг хүлээн зөвшөөрч, ялалтын амьдралаар амьдраарай.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны Хүү миний буруутгал ба шийтгэлийг Өөртөө авч, Христ дотор намайг хангалттай сайн болгосон. Өнөөдрөөс би үүнд итгэж буруутгал, зэмлэлийн ачаа дарамттай амьдралаас татгалзаж байна. Танаас гэм нүглийнхээ уучлал, өршөөлийг гуйж, итгэлээрээ үүнийг хүлээж авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon