Гашуун Үндэс

Гашуун Үндэс

Хэн чинь ч Бурханы нигүүлслээс (Сүнсний ивээл) хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн (үзэн ядалт болон хахир байдал) тулд сэрэмжил… — ЕВРЕЙ 12:15

Бид амьдралдаа үл уучлал байлгаснаар, өөрсдөө хатуу хахир болж дуусдаг. Гашуун гэдэг нь ямар нэгэн хурц сонин амтыг хэлдэг.

Израйлын хүүхдүүд Египетээс гарч явах үед нь Эзэн тэднийг Дээгүүр өнгөрөх баярын хоол бэлд гэсэн ба түүнд нь гашуун амттай өвс орох байсан. Яагаад вэ? Бурхан тэдэнд гашуун өвс амтлуулснаар, хүлээсэнд байхдаа гашуун байсныг дурсуулахын тулд юм. Гашуун зүйл хүлээсэнд байгааг байнга илэрхийлсээр ирсэн.

Яагаад гашуун зүйл ургадаг вэ? Энэ нь үндэснээсээ болдог бөгөөд Кинг Жэймс орчуулгад гашуун үндэс шиг гэж гардаг. Үл уучлалын үр нь гашуун үндэсийг бий болгож, гашуун үр жимс ургуулдаг.

Гашуун байх нь хүмүүсийн гомдолийг бид өөртөө тээж, үүнийгээ байнга дотроо хадгалсаар байгаад сүүлдээ дийлхээ байхаас үүдэлтэй. Тэгээд дотроо хэдийчинээ удаан байлгана, үндэс нь улам л гүн суурилагдана. Тиймээс болж өгвөл хурдан гэмших тусам, илүү амар байх болно.


Гашуун үндэс бидний амьдралд их нөлөөлдөг бөгөөд бидний хандлага, зан чанар, хараа, харилцаа, үүгээр зогсохгүй Бурхантай харилцах харилцаанд илүү их нөлөөлдөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon