Итгэлээс Итгэлд

Итгэлээс Итгэлд

«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг. — РОМ 1:17

Итгэлээс итгэлд хүрэх нь үргэлж миний амьдралын зорилго байсан. Хэдэн жилийн өмнө Эзэн надад “Жойс оо, чи итгэлээс итгэлд хүрч, үл итгэл, эргэлзээ гарвал итгэл рүү ирж бай” гэж хэлсэн.

Заримдаа бидний амьдрал олон янзын холилдсон зүйл шиг л байдаг. Заримдаа итгэлтэй, заримдаа айдастай, эерэг байснаа сөрөг болоод л, итгэлтэй байснаа л эргэлзээтэй болдог. Иймэрхүү олон янз болж байгаа талаар бид Иаков 3:10-аас харж болно. “Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй”.

Гэхдээ үргэлж итгэлтэй, эргэлзэхгүй байна гэж байхгүй гэж би бодож байна. Гэхдээ хүний хувьд боломжгүй ч гэсэн, Бурханы хувьд бүх зүйл боломжтой. Бурханд итгэж, Түүнээс тусламж гуйж, итгэлээс итгэл рүү явж, ямар ч үед Түүнд итгэдэг байя.


Юу ч хийж байсан Бурханд итгэсэн итгэлээр хийгээрэй. Тэр танд туслахад бэлэн байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon