Залбирлын тухай тодорхойлолтоо өөрчил

Залбирлын тухай тодорхойлолтоо өөрчил

Тасралтгүй залбир [цөхрөлтгүй, шаргуу]. — 1 Тессалоник 5:17

«Тасралтгүй залбир» гэсэн Библийн үгийг та сонсож байсан уу? Олон хүнд энэ нь боломжгүй бас амаргүй зүйл мэт санагддаг. Яаж толгойгоо гудайлган, өвдөглөөд өдрийн хорин дөрвөн цагийн турш залбирч чадах юм бэ?

Бид залбирлын талаар илүү үнэн зөв бөгөөд амьдралд ойр бодит тодорхойлолт өгөх хэрэгтэй. Бид залбирлыг зөвхөн чимээ шуугиангүй өрөөнд орж, ертөнцөөс тэр чигтээ тусгаарлагдсан орчинд л хийдэг нарийн нягт үйл явц гэж үзэх нь олон.

Гэтэл Бурханд хандсан ганц бодол хүртэл чимээгүй залбирал гэж тооцогддогийг та ойлгож байна уу? Энэ бол үнэн! Залбирах гэдэг нь Бурхантай холбогдохыг хэлдэг. Ийм учраас Библи «тасралтгүй залбир» гэдэг нь Бурхантай холбоотой байхын тулд цаг ямагт нээлтэй бай гэсэн үг юм. Энэ нь бас хоёр цагийн залбирлын цуглаанд оролцохыг хэлж болно. Эсвэл зүгээр л өдрийн турш Түүний оршихуйг бүрэн мэдрэхийг ч хэлж болно.

Бурхан залбирлыг адармаатай хэцүү зүйл болгоогүй. Тэрээр залбирлыг бидний өдөр бүрийн амьдралын салшгүй хэсэг бөгөөд байнга үргэлжилдэг үйл явц байгаасай хэмээн хүсэн хүлээдэг. Иймээс өнөөдөр залбирлын тухай ойлголтоо өөрчлөөрэй. Ингэснээр таныг хайрласан Бурхантай үргэлж харилцаатай байснаар ирдэг баяр хөөрийг та хүлээж авна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, залбирлын тухай ойлголтоо өөрчлөхөд минь тусалж, Тантай өдөр бүр, өдрийн турш харилцах арга замуудыг надад харуулаач. Таны хувиршгүй оршихуй амьдралд минь байдагт талархаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon