Таны Амьдрал дахь Бурханы Ажил

Таны Амьдрал дахь Бурханы Ажил

Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ (учир нь бид) Эзэний алдрын тусгалыг (Бурханы үгэнд) тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг. — 2 КОРИНТ 3:18

Бурхан биднийг нэг алдараас нөгөө алдар луу өөрчилдөг бөгөөд та дараагийн алдарт хүрэх хүртлээ одоо байгаа алдартаа баяр хөөртэй байгаарай. Өөрийгөө бусадтай бүү харьцуул, Бурханы танд хийж байгааг, бусад хүмүүст хийж байгаатай бүү жиш. Хүн болгонд зориулсан өөрийн амьдрал байгаа бөгөөд Бурхан юу хэрэгтэйг мэдэж байгаа учраас өөр өөрөөр хариулдаг.

Та өдөр тутмын амьдралдаа гарч байгаа өөрчлөлтүүдийг харахгүй байж магадгүй. Гэхдээ та итгэлээ идэвхжүүл, тэгснээр Бурхан хэлсэн шигээ хийж байгаа ажлыг нь та харна. Бид дараа нь итгэх биш, одоо итгэх хэрэгтэй гэдгийг ойлгох юм. Бид Бурханыг хүндэлж, магтаж чадахгүйгээсээ болоод асуудалтай тулгардаг. Харин бид Түүнийг хүндэлж, магтсанаар бидний амьдралд боломжгүй байгаа зүйлүүд хүртэл биелэх болно.

Бид Бурханыг хүндэлснээр өөрсдийн гутралаасаа ангижирна. Мөн бид Бурханы амар тайванд орж, өмнө байснаасаа илүү аз жаргалтай болно. Бурханы мөн чанар бидний амьдралд орж ирснээр, бүрхэг зүйлс алга болж эхэлдэг.


Бид Бурханд итгэснээр Тэр бидний амьдралд ажлаа хийж эхэлдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon