Түүний Элчин Сайд Болох Нигүүсэл

Түүний Элчин Сайд Болох Нигүүсэл

Иймээс бид Христийн төлөөх элчин сайд (Христийн бие төлөөлөгч) юм. Бурхан биднээр дамжуулан (танд өгөгдөн) ятгаж байгаачлан, Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ. — 2 КОРИНТ 5:20

Би нэгэн удаа алдартай үйлчлэгч нэгний тухай, түүний итгэл, хийсэн гайхалтай зүйлүүдийг уншиж байхад миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Бурхан минь, би дуудагдсан гэхдээ хэзээ ч ийм зүйл хийхгүй байх гэж бодсон. Иймэрхүү зүйлийг бодох даруйд Эзэн надад “Яагаад болохгүй гэж вэ? Чи бусдаас илүү зүйл хийж болохгүй гэж үү?” гэж зүрхэнд минь шивнэсэн.

Бид үргэлж л өөрсдийгөө голдог ба Бурхан “бүх юм нь байгаа” тийм л хүмүүсийг хайдаг гэж бид боддог. Гэтэл тийм биш юм. Библид Бурхан нигүүсэл болон тааллаараа энэ дэлхий дээрх сул дорой, мунхаг нэгнийг, ухаалаг гэж боддог хүмүүс дундаас сонгож, нигүүслээ буулгадаг. (1 Коринт 1:27) Тэр, Түүний ажлыг Түүгээр дамжуулан хийх даруу нэгнийг сонгодог.

Та бардам биш байвал Бурхан таныг Түүний эрэгтэй, эмэгтэй хүмүүс болгохын тулд гайхалтайгаар ашиглах болно. Тэр биднийг чадвартай учраас сонгодоггүй, харин хийж чадах сэтгэлтэй учраас сонгодог. Бид Бурханы нигүүсэлийг авч, таалалд нь нийцсэнээр, Тэр биднийг Бурханы элчин сайд болгож томилох болно.


Бурхан биднийг мөрөөдлийн амьдралтай байгаасай гэж хүсдэг. Мөн биднийг итгэлийн амьдралаар, Түүний нигүүсэл доор амьдраасай гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon