Эзэний Таалал

Эзэний Таалал

Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан (бүрэн, өргөн ойлгосон) агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа. — ЛУК 2:52

Есүс хүүхэд байхаасаа Бурхан болон хүний хүчээр амьдарч байсан. Тэгээд үйлчлэлээ эхлэхдээ алдартай болж, Түүнд тэнгэрлэг Аавтайгаа нөхөрлөж, ярих цаг хүртэл олоход хэцүү болсон. Түүнд итгэдэггүй хүмүүс хүртэл Түүнийг Бурханы таалалд байгааг мэдэж байсан. Фарисайчууд Есүсийг баривчлуулахаар цэргүүдийг илгээхдээ тэд “Ямар ч хүн, энэ Хүн шиг ярьж байгаагүй” гэж хэлсэн. (Иохан 7:46) Түүний амьдралын төгсгөл болж, Загалмай дээр очиход хүртэл Түүний онцгой хүч нь мэдэгдэж байсан. (Лук6:13-17)

Тиймээс бид өөрсдийгөө Эзэний таалалыг хүртсэн гэж харах хэрэгтэй. Тэр биднийг сул дорой, гэмтэй, өрөвдмөөр гэж хардаггүй. Тэр биднийг зөвт, амар тайвны гутлыг өмссөн, Бурханы өвч бүрэн хуяг дуулга өмссөн Бурханы үг болох Сүнсний сэлэм барьсан гэж хардаг. (Эфэс 6:13-17) Бид өөрсдийгөө ийнхүү харах хэрэгтэй.

Бидний хүүхдүүд бидэнд таалагдаж, бид үргэлж л туслахыг хүсдэг. Бурханы хүүхдүүд болсон бидэнд Бурхан бас л ийнхүү хандах болно. Бид өөрсдөдөө болон бусдад яаж харагдах нь хамаагүй, Бурхан Есүст гэрлээ тусгасан шиг бидний дээрээс бас гэрлээ тусгах болно гэдгийг мартаж болохгүй.


Өөрийгөө Бурхан яаж харж байгаа шиг хар, Түүний өв хөрөнгөний залгамжлагчид болсондоо баяртай бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon