Амар тайван ба баяр хөөрөөр дүүрэн байх нь

Амар тайван ба баяр хөөрөөр дүүрэн байх нь

Найдварын Бурхан та нарыг итгэл дотор [өөрийн итгэлийн үзэж туулснаар дамжуулан] бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах (халих) юм. — Ром 15:13

Би хэдэн жилийн өмнө амьдралдаа ямар ч баяр хөөр, амар тайвныг мэдрэхгүй онцгой хүнд үеийг туулсан. Алдаа хийх бүрт өөрийгөө буруутгахдаа түргэн, «төгс христэд итгэгч байж» чадахгүйдээ уурладаг байв.

Харин нэг өдөр би Ромын 15:13-ыг олж уншсан. «Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай…» Ингээд л боллоо. Би үүнийг ухаарсан!

Би диаволд намайг сөрөг байдал, уур бухимдлаар зовоохыг зөвшөөрснөөр өөрийгөө итгэлгүй байдал болон эргэлзээнд оруулснаа ойлгосон юм. Энэ үед би Бурханд итгэж, Түүний үгэнд итгэл найдвараа тавихад амар тайван ба найдварыг олж, сул дорой байдлаа дийлдэг гэдгийг мартсан байв.

Бурханы үг надад хариулт өгсөн. Есүс надад маш их хайртай бөгөөд зөвхөн миний өнгөрсөн үеийн бүх гэмийг уучлаад зогсохгүй, ирээдүйг харж, сул доройн улмаас цаашид бүтэлгүйтэх цаг мөч бүрийг минь өршөөсөн байв. Би Сатанд итгэж, асуулт ба эргэлзээгээр сэмхэн орж ирэхийг зөвшөөрөх ёсгүй байсан юм. Та ч бас тэгэх хэрэггүй шүү.

Өнөөдөр амар тайван, баяр хөөр болон найдвар таны яг урд байгааг санаж, Бурханы үг рүү эргэж, үгээр итгэлээ босго.


Залбирлын эхлэл

Эзэн минь, намайг дайсны худал хуурмагт итгэж эхлэнгүүт үгээрээ үнэнийг сануулж байгаач. Өнөөдөр би Танд итгэснээр амар тайван, баяр хөөрийг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon