Бурханы хайрыг амсаж амьдрах

Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн (таниулсан) нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. — 1 ИОХАН 4:9

Олон хүмүүсээс “Та хайрлагдахаар уу?” гэж асуувал “Үгүй ээ, тийм биш ээ” гэж хариулах байх гэж хэлж болох юм.

Тийм шүү, би ч бас Бурханы хайрын жинхэнэ утгыг болон яагаад намайг хайрлаж байгаа шалтгааныг ойлгоогүй байхдаа өөрийгөө хайрлагдахааргүй гэж боддог байсан. Хүүхэд байхаасаа ийм буруу ойлголттой байснаасаа болоод би бусадтай харьцахад нөлөөлж байсан. Би хүмүүстэй харьцахдаа тэвчээргүй, хатуу хахир, хууль дагадаг шүүмжлэмтгий, бүдүүлэг, хувиа хичээсэн, хүн уучилдаггүй байсан.

Тэгээд Бурханы надад ойлгуулсан зүйл бол би Бурханы хайрыг хүлээж авдаггүй учраас бусдыг бас хайрладаггүй байсан. Тийм ээ, би Бурхан намайг хайрладаг гэж заадаг мэдлэгтэй байсан, гэхдээ би энэ бүгдийг зүрх сэтгэлдээ хүлээж аваагүй байсан.

Бурхан биднийг хайрлахдаа дуртай байдаг. Та хийсэн зүйлээсээ болоод ч юм уу эсвэл танд байгаа зүйлээс болоогүй зүгээр л Бурханаар хайрлагдсанаа мэдсэнээр Түүний хайрыг хүртэхийн тулд ямар нэг зүйл хийдгээ больж, зүгээр л Түүний хайрыг хүлээж аван, баяр жаргалтай байх хэрэгтэй. Аавтайгаа ойр дотно харилцаатай байна гэдэг амьдралын хамгийн чухал зүйл юм.


“Бурхан надад хайртай” гэж чангаар өдөр болгон хэлж байгаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon