Түүний Нигүүсэл Хангалттай

Түүний Нигүүсэл Хангалттай

Учир нь та нар хуулийн дор (боол мэт) байгаа бус, харин нигүүлслийн дор (Бурханы таалал болон нигүүлсэлд) байгаа тул нүгэл та нарыг (дахин) захирахгүй. — РОМ 6:14

Бурханы нигүүсэл бол бидний гэм нүгэл, асуудлаас ч илүү юм. Та өөрийгөө гэм нүгэлтэй гэж бодож, Бурханы оршихуйгаас хол байх хэрэгтэй гэж уруу татагдаж байж болно. Харин Бурхан таныг Түүнээс зугтах биш, Түүн дээр очоосой гэж хүсдэг.

Бид бүгд гэм нүгэлтэй, Бурханы төгс байдалд хүрэхгүй, гэхдээ Есүсээр дамжуулан энэ бүх асуудал шийдэгдсэн. Тэр биднийг гэм нүглээс чөлөөлж, итгэлээр дамжуулан Түүний нигүүсэлийг авах боломжийг өгсөн.

Бидний амьдралд олон янзын уруу татлага, хэцүү зүйл, сөргөлдөөн тулгардаг боловч Бурхан бидэнд туслахад бэлэн байдаг. Түүнд ямар ч асуудал том байна гэж байхгүй. Танд уул шиг харагдаж байгаа асуудал байвч, Бурханд тэр уулнаас том нигүүсэл байгаа. Бид Бурханы тусламжийг хүртэх эрхгүй ч, хүүхэд шиг итгэлээр итгэж, гуйвал бүх зүйл боломжтой болно.


Бурхан биднийг тусламжгүйгээр хэзээ ч орхидоггүй. Түүний нигүүсэл ямар ч нөхцөл байдал дунд бидэнд хангалттай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon