Үргэлжлүүлэн Цаашаа Явахаар Шийд

Үргэлжлүүлэн Цаашаа Явахаар Шийд

Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхэд бүү цуц. (сайныг хийхэд цуцалгүй үйлдсээр бай) —2 ТЕСАЛОНИК 3:13

Хүн болгон өөр өөр цаг үеүүдэд сэтгэлээр гонсойх зүйлтэй учирсан байдаг. Ямар ч хүний хүсэж найдаж байсан шиг зүйл нь амьдралд нь дандаа тохиолдоод байна гэж үгүй.

Юмс таны хүсэж байгаа шиг амжилттай, төлөвлөсөн шиг чинь болохгүй байвал та сэтгэлээр унах болно. Энэ бол энгийн зүйл. Сэтгэлээр унахад буруу зүйл гэж байхгүй. Харин ийм сэтгэл санаатайгаар үргэлжлүүлэн явж, өөр зүйл хийх юм бол харин асуудалтай байна гэсэн үг юм.

Энэ дэлхийд бид сэтгэлээр унахгүйгээр амьдарна гэж байхгүй, харин Есүс бидэнд үргэлж энэ байдлаасаа гарах боломжийг өгч байдаг.

Элч Паулын бидэнд заасан зүйл бол амьдрал дээр зарим зүйлийг орхиж хаяаад, урагшаа явах хэрэгтэй гэдэг юм. (Филиппой 3:13-14)

Бид сэтгэлээр унасан үедээ өөрийгөө хурдан татаж авах хэрэгэй. Биднийг сэтгэлээр унагаж байгаа зүйлээ хаяаад, Бурхан руу ханд, Түүнд бидэнд зориулсан төлөвлөгөө байгаа. Бидэнд шинэ хараа, төлөвлөгөө, санаа, шинэ бодол өгснөөр бид анхаарлаа өөр зүгт шилжүүлэх болно. Тэгээд бид үргэлжлүүлэн явах л болно.


Өдөр бүрийг шинээр эхлүүл. Өчигдрийн сэтгэлээр унасан зүйлээ хаяж, Бурханд энэ өдрийг гайхалтай зүйл хийх боломжийг нь олгоорой.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon