Бурханыг Таны Эцэг гэдгийг Мэд

Бурханыг Таны Эцэг гэдгийг Мэд

Тэр тэдэнд —Та нар залбирахдаа “Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай… — ЛУК 11:2

Би олон жилийн турш “Эзэний залбирал”-ыг залбирч байхдаа Бурхан бол Эцэг гэдгийг мэддэггүй, Бурхантай ойр дотно харилцаа байхгүй байсан. Би сурсан зүйлээ л дахин дахин давтан хэлдэг байсан.

Та Эзэнтэй ойр байж, залбирлаа үр дүнтэй байлгамаар байгаа бол Бурханыг бидний Эцэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дагалдагчид Есүсээс яаж залбирахыг зааж өгөөч гэхэд Тэр, тэдэнд “Эзэний залбиралыг” зааж өгсөн бөгөөд энэ нь сүнсний ертөнцийн залбирлын зарчим болсон. Есүс тэдэнд эхлээд яаж эхлэхийг заахдаа “Бидний тэнгэрт байгаа Эцэг минь Таны нэр алдаршиг” гэсэн.

Есүс бүх итгэгчдэд эхлээд аз жаргалтай харилцаатай байгаагаа харуулахыг хүссэн. Тэгээд Тэр тэдэнд Бурхантай харилцаатай болсноор Аав аа гэж залбиралдаа дуудаж болохыг зааж өгсөн. Бурхан дээр очихдоо аймар нэгэн дээр очиж байгаа мэт бүү оч, харин хүү нь Эцэгтээ очиж байгаа юм шиг харилцаатайгаар оч гэсэн. Ийм дотно харилцаатай байснаар Түүнээс чөлөөтэйгөөр гуйх зүйлээ гуйж чадна. Ийм дотно биш, хол хөндий харилцаатай байсан бол итгэж, асууж чадахгүй.

Бидний тэнгэрт байгаа Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг үргэлж харж байдаг. Бурхантай хамт аз жаргалтай байхад суралц.


Бид залбирч байхдаа биднийг сонсож байгаа Нэгэн нь бидний Эцэг гэдгийг мэдэх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon