Шахуургадаад өг

Шахуургадаад өг

… Учир нь Эзэний баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ. — НЕХЕМИА 8:10

Заримдаа хэцүү үе тулгарвал унах магадлалтай учраас бид баяр хөөртэй болохын тулд ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй болдог. Бид ямар байхаас үл шалтгаалан баяр хөөртэй байхад суралцах хэрэгтэй. Энэ бол яг л усны шахуургыг дээш, доош нь дахин, дахин шахуургадаж байж ус ундран гаргадагтай адилхан юм.

Манай өвөө, эмээ хоёр хуучин шахуургатай байсныг санаж байна. Би хүүхэд байхдаа шахуурганы гарыг дээш, доош нь татаж өгдөг байсан бөгөөд хэзээ ч ус гарахгүй байх гэмээр үе байдаг байсан. Ямар ч юмтай холбоогүй, би зүгээр л агаар шахуургадаад байгаа юм шиг санагддаг байсан.

Би бууж өгөлгүй бариулыг нь дээш, доош татдаг ч удалгүй улам л хэцүү болдог байсан. Энэ нь ус удахгүй урсан гарах болно гэсэн дохио юм шиг л байдаг байсан.

Баяр хөөрийг авахын тулд иймэрхүү байх хэрэгтэй. Бидний дотор устай худаг байгаа. Бид харин бариулаас нь бариад шахуургадах сонголт бидэнд байна. Тэгснээр баяр хөөр инээд, дуу хуур зэрэг зүйлсийг бий болгоно. Магадгүй эхэндээ бие махбодын илэрхийлэл тийм ч сайн биш байж болно. Тэгээд хэсэг хугацааны дараа улам хэцүү болж ч магадгүй, гэхдээ бид үргэлжлүүлсээр байвал баяр хөөр “цутган” гарч ирэх болно.


Эзэний баяр хөөр бол бидний хүч чадал юм. Та баяр хөөртэй амьдрахыг сонгож болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon