Арын Хаалганы Ард Байгаа Шаналал

Арын Хаалганы Ард Байгаа Шаналал

Нулимс дуслуулан үр суулгагчид Уухайн дуутай ургац хураах болно. — ДУУЛАЛ 126:5

Олонхид маань биднийг шархлуулсан хүнийг уучлилж, сэтгэл санааны эдгэрэл авахад хэцүү байдаг. Энэ биднийг бүдрүүлэх чулуу болдог. Шархалсан хүмүүс уучлаарай гэж хэлэхэд амархан ч, харин үйлдэхэд хэцүү байдаг.

Юуны түрүүнд танд хатуу, өс санасан, хэн нэгнийг уучлаагүй сэтгэлтэйгээр сэтгэл санаа тань эрүүл сайн байна гэдэг нь боломжгүй гэдгийг хэлмээр байна. Яг л таны биед байгаа хор шиг юм. Ийм хор байгаа бол сайжирна гэж байхгүй.

Би Эзэнийг амьдралдаа оруулж, ажиллуулж эхэлснээс хойш Тэр надад нууж байгаа “хаалганы ард байгаа өвдөлтийг” харуулсан бөгөөд энэ нь миний өнгөрсөн амьдралын хэцүү нөхцөл байдал, зовлон байсан. Би өөрийнхөө иймэрхүү асуудлаа шийдэж чадахгүй бол надтай адилхан зовлонтой хүмүүсийг эдгэхэд нь тусалж чадахгүй гэдгээ ойлгосон.

Өөрт байгаа шаналалаа эдгээхээс бүү ай. Уруу татлагаас зугтааж болно харин Бурхан тантай хамт байж, таны бүх асуудалд туслах болно. Ямар нэг зүйлээс зугтааснаас, дайраад гарсан нь хамаагүй дээр байдаг. Тэвчээд гарсны дараа ард нь баяр хөөр хүлээж байдаг.


Бурхан биднийг шархлууж, шаналгахыг хүсдэггүй. Ийм зүйл таны амьдралд тохиолдвол Тэр гайхамшигаа хийх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon