Бурхан Дургүйцэхгүй Сонгодог

Бурхан Дургүйцэхгүй Сонгодог

Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ (мэдэж сонгосон). — 1 КОРИНТ 1:27

Таны урам хугарсан үед Бурхан таныг Өөрийн зорилгын дагуу сонгодог бөгөөд та өөрийгөө сонгогдох боломжгүй гэж харж байсан ч хамаагүй. Тэр таныг хаалгаа том нээхээс ч өмнө Өөрийн нигүүсэл, өршөөл, хүчээрээ таны амьдралыг өөрчлөх болно.

Бурхан биднийг хэрэглэх үед бид өөрсдийгөө тохиромжгүй, үнэ цэнэгүй гэж бодсон байдаг. Бүх зүйл биднээс биш, харин Бурханаас шалтгаалах болно гэдгийг “Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм” гэдгийг эндээс харж болно. (1 Коринт 1:25)

Хүн болгонд хувь заяа байгаа ба хувь тавилангаа гүйцээхэд ямар нэг шалтаг тоочих хэрэг байхгүй. Бид өөрсдийн сул дорой байдлаа шалтаг болгож болохгүй учир нь Бурхан, Түүний хүч мөхөс нэгнийг ч хүчирхэг болгохоор гэж хэлсэн. (1Коринт 12:9) бид өнгөрснөө шалтаг болгон тоочоод байж болохгүй. Учир нь Бурхан элч Паулаар дамжин Христ дотор хүн бүр шинэ бүтээл болж, хуучин зүйлс алга болсон, бүх зүйл шинэчлэгдсэн гэж хэлсэн. (2 Коринт 5:17)

Өөртөө цаг гаргаж, өөрийгөө таньж мэдээрэй. Та өөрийгөө хэрхэн дүрсэлж байна вэ? Та өөрийгөө Бурханы дүр төрхтэй, үхлээс амилсан, цоо шинэ төрхтэй гэж хэлэхээр байна уу?


Бид бүгдээрээ Бурхантай хамт байхад амжилтанд хүрэх боломжтой.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon