Эзэн бол Бидний Чулуу

Эзэн бол Бидний Чулуу

Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй, Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ. — ДЭД ХУУЛЬ 32:4

Бурхан биднийг ямар ч нөхцөл болзолгүйгээр үргэлж хайрладаг. Тэр биднийг сайн болохоор нь хайрлаад, муу болохоор нь хайрладаггүй Бурхан биш юм. Тэр бидэнд хайртай, үргэлж элэгсэг, уурлахдаа удаан ивээл нигүүслээр дүүрэн, үргэлж уучилдаг.

Бурхан бол Чулуу бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэр бол унахгүй, итгэлтэй шударга, зөвт, юу ч хийсэн төгс байдаг юм. Тэр биднийг хэзээ ч орхихгүй.

Бид Бурхантай адил болбол бидэнд, бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралд юу болох вэ? Үргэлж хайрлаж, уурлахдаа удаан, байнга ивээл нигүүслээр дүүүрэн, уучлахад бэлэн байвал юу болно гэж бодож байна вэ? Бид Бурхантай адилхан үргэлж эерэг байж, амар тайван, өгөөмөр байвал юу болно гэж бодож байна вэ? Тэр бол Чулуу мөн бидний Үлгэр жишээ юм. Бид Түүний явсан замаар явахын тулд чармайх хэрэгтэй.

Бид сүнсээр өсөж, Христийн дүр төрхтэй адил болж өөрчлөгддөг. Бурхан биднийг нэг шөнийн дотор төгс болоосой гэж хүсдэгггүй. Тэр биднийг өдөр өдрөөр, Түүнтэй адил болж өөрчлөгдөөсэй гэж хүсдэг.


Бурхан биднийг өдөр өдрөөр Түүнтэй адил болоход тусалдаг. Явсан замаа хараад урам хугарах хэрэггүй өсөж байх явцдаа баяр хөөртэй байгаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon