Боломж олгогч Агуу Нэгэн

Боломж олгогч Агуу Нэгэн

“Үзэгтүн, Би Эзэн, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?” — ИЕРЕМИА 32:27

Бидний Бурхан бол бидний найдаж, асууж, бодож байгаагаас ч илүү дээгүүр зүйлийг хийж чаддаг. (Эфэс 3:20) Бид итгэлтэйгээр залбирахад Бурхан бидний амьдралд үүд хаалгыг нээж өгдөг. Түүнд хэцүү зүйл гэж байхгүй.

Та өөрийгөө өөрчлөх гээд асуудалтай тулгарч байгаа бол энэ үг танд хэрэгтэй. Та өөрийгөө өөрчилж чадахгүй. Харин Бурхан өөрчилж чадна Түүнд таларх. Тэр таны юу буруу байгааг мэддэг учраас та гуйвал Тэр өөрчилж өгөх болно.

Бурханы нигүүсэлд асар том, өөрчилж болохгүй асуудал гэж байхгүй. Таны асуудал томрох тусам Бурханы нигүүсэл томордог. Таны асуудлууд үржээд байвал Бурханы нигүүсэл бас үрждэг, тэгснээр бид тэвчиж чадна.

Бурханд биднийг нэг хоёр асуудлаас чөлөөлөх, гурван асуудлаас чөлөөлөх хоёрын хооронд ялгаа байхгүй. Бидний хувьд том асуудал Бурханд бол жижиг байдаг. Итгэлээр Түүнээс гуйсан бүх зүйлд Бурхан тусалдаг бөгөөд мөн ажлаа хийж, амар тайвныг өгөх болно.


Бурхан биднийг хүлээж авахаасаа өмнө бидэнд байгаа буруу зүйлийг мэдэж байсан бөгөөд Тэр биднийг хэзээ ч үгүйсгэхгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon