Бид Сэтгэлээр Унасан Үед

Бид Сэтгэлээр Унасан Үед

Эзэний сайн сайхныг Амьдын газарт харна гэж би итгэсэн. — ДУУЛАЛ 27:13

Бид бүгд л ямар нэг байдлаар сэтгэлээр унаж үзсэн байдаг. Энэ долоо хоногт ямар нэгэн сэтгэлээр унахаар зүйлтэй учраагүй бол үнэхээр гайхмаар. Бид ямар нэг зүйл хийхээр “тослогдсон” (нэг зүг рүү очихын тулд) байдаг бөгөөд харин тэр зүйл нь болохгүй бол “тослогдоогүй” гэсэн үг юм.

Сэтгэлээр унах нь урам хугарахтай хамаагүй. Бид урам хугарснаараа удаан байвал сэтгэл санаа тогтворгүй болж, ийм байдлаараа удвал ямар нэг зүйлийг зохицуулах чадвараа алддаг. Сэтгэлийн тогтворгүй байдал жижигхэн урам хугаралтаас болдог бөгөөд үүнийг засахгүй удсанаас болдог байна.

Бид сэтгэл гутралтай, сэтгэл санаа тогтворгүй, дарамттай амьдрах нь Бурханы хүсэл биш юм. Бид “сэтгэлээр унаснаар”, “дахин тослогдох” шаардлагатай болдог. Тэгснээр урам хугарч сэтгэл санаа тогтворгүй болохоос хамгаалдаг.

Бид Чулуу болсон Есүст (1 Коринт 10:4) итгэл найдвараа өгснөөр, Муу нэгнийг эсэргүүцэж (1 Петр 5:8-9) Эзэн дотор баяр хөөртэй урам зориг дүүрэн амьдрах болно.


Муу нэгний эсрэг баттай зогсож чадсанаар, Бурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бэлдэж өгсөн, бүрэн дүүрэн амьдралаар та амьдрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon