Бодит хэрэгцээг ханган сайн мэдээг хүргэ

Бодит хэрэгцээг ханган сайн мэдээг хүргэ

Тэгэхэд Хаан тэдэнд «Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг» гэж хэлнэ. — Матай 25:40

Орост сайн мэдээ тарааж, хүмүүст «Есүс танд хайртай. Есүс танд хайртай». хэмээн ярьж явсан нэгэн хүний тухай би сонссон юм. Түүнийг сайн мэдээний танилцуулгаа тарааж байтал нэгэн эмэгтэй хүрч ирээд «Юу гээч? Чиний сайн мэдээ ба номлол чинь миний гэдсийг цатгахгүй шүү дээ» гэжээ.

Энэ түүх чухал санаа өгүүлж байна. Заримдаа бид хүмүүст тэдний махан биеийн хэрэгцээг хангаснаар Бурханы хайрыг харуулж байж Христийн сайн мэдээг хуваалцах боломжтой болдог.

Есүс хүмүүсийн махбодын хэрэгцээг хангахын ач холбогдлыг ярьж байсан. Матай 25-р бүлэгт Есүс хэлэхдээ, өлссөн нэгнийг хооллож, цангасан нэгэнд ус өгч, гачигдалтай нэгнийг хувцаслаж, эсвэл өвчтэй нэгнийг эргэвэл энэ нь Түүний төлөө хийж байгаа хэрэг гэсэн. Бодит арга замаар хэн нэгэнд туслах нь сайн мэдээг хуваалцах ямар гайхамшигтай боломж болдгийг Тэр бидэнд харуулдаг.

Бурханы хайрыг бодит үйлсээр харсан хүнд «Бурхан танд хайртай» гэж хэлбэл энэ үгэнд итгэхэд түүнд хамаагүй амархан байна.

Тэгвэл хайрыг хэрхэн бодитоор харуулах вэ? Дэргэд чинь байгаа, хүнд хайрлуулж үзээгүй нэгнийг тэврэх мэт жижиг зүйлээс үүнийг эхлүүлж болно. Эндээс үүдэн та өвчтэй, өлссөн, цангасан хүмүүст тусалдаг үйлчлэлийг дэмжиж болох юм. Магадгүй гал тогооны үйлчлэлд сайн дураараа туслах, өөрийн орон нутагт ажил зохиох эсвэл бүр өөр улс орон руу сайн мэдээний илгээлтээр ч явж болох юм. Бусдад зөвхөн үгээр бус, харин бодит үйлсээр үйлчлэх шийдвэр гаргахад танд хязгааргүй олон боломж олдох болно.


Залбирлын эхлэл

Эзэн, би үгээ үйлдлээр үргэлжлүүлэхийг хүсэж байна. Миний амьдралд Таны уулзуулсан хүмүүст Таны хайрын хүч чадлыг мэдүүлэхийн тулд тэдэнд хэрхэн бодитоор тусалж болохыг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon