Бурханд таалагдах амьдрал

Бурханд таалагдах амьдрал

Хайртууд минь, эдгээр (агуу) амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ (бид) Бурханаас (хүндэтгэн) эмээж, ариун чанарыг төгс болгоё. — 2 КОРИНТ 7:1

Бурхантай ойр дотно харилцаатай амьдрахын тулд бидний өдөр бүр, бүх зүйлдээ гаргаж байгаа шийдвэр чухал юм. Зарим зүйлд бид тийм гэж хэлэхийнхээ оронд үгүй гэж хэлдэг байх хэрэгтэй, бас зарим үгүй гэж хэлэх зүйлдээ тийм гэж хэлдэг байх хэрэгтэй. Үүнийг хийхэд бидэнд мэргэн ухаан, биеэ хянан захирах зан чанар шаардагддаг. Гэхдээ талархууштай нь Бурханы Ариун сүнс бидэнд энэ хоёр зан чанарыг хоёуланг өгсөн.

Хүмүүст ариун амьдралаар амьдрах нь чухал гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Учир нь биднийг Бурхантай ойр харилцаатай байхад энэ нь чухал байдаг. Бид огт гэм хийхгүй байхыг ариун амьдрал гэдэггүй, харин бидний зүрхний хүсэл Эзэнд тааламжтай байх хэрэгтэй гэсэн үг юм. Бид өөрсдийн оюун бодол, харилцаа, нөхөрлөл, хөгжим, зугаа цэнгэл гээд л бүх зүйл дээрээ Бурханд таалагдахын төлөө байх хэрэгтэй.

Бидний бие махбод явахыг хүсэж байгаа газраас өөр зүг рүү явахыг Бурханы үг заадаг, тиймээс бид Бурханы нигүүслийг авахын тулд Түүний хэлсэн үгсийг дуулгавартай дагах хэрэгтэй юм. Бид үүнийг үйлдсэнээр биднийг гайхалтай шагналууд хүлээж байгаа. Бид өөрсдийн хүсэж байгаагаараа биш, харин Бурханы өгсөн амьдралаар амьдарснаар Ариун сүнсний өгөх зөвт байдал, амар тайван, баяр хөөртэй амьдралаар амьдрах болно. Бидний эсрэг юу ч байсан бид ялалт дүүрэн амьдрах болно. Энэ бол үнэхээр гайхалтай амьдрал. Есүс бидний төлөө амиа өгсөн ялалт дүүрэн, аз жаргалаар бялхсан, элбэг хангалуун амьдрал байх болно.


Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Бурханы төлөө Түүнд таалагдах амьдралаар амьдраарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon