Бурханыг Өндөрт Магтья

Бурханыг Өндөрт Магтья

Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул (Бурханы тэдэнд зориулсан). Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул. Хоолойд нь Бурханы дээд магтаалуудыг, Хос ирт илдийг гарт нь байлга. — ДУУЛАЛ 149:5-6

Бид өглөө бүр босохдоо Бурханд талархаж, магтаж сэрдэг тийм зуршилтай болох хэрэгтэй. Бид орондоо хэвтэж байхдаа ч оюун бодлоо Бичээсийн үгээр дүүргэж, талархал өргөдөг байх хэрэгтэй.

Магтаал бол Муу нэгнийг тулаанд хурдан ялан дийлэхэд нь тустай юм. Бид сөрөгөөр бодож ялагдахаас хамгаалдаг үл үзэгдэх хувцас өмссөнтэй адил юм. Гэхдээ магтаал хуурмаг амаа хөдөлгөж, дүр үзүүлэх биш харин зүрхний гүнээс гарсан чин сэтгэлийх байснаар үүргээ гүйцэтгэнэ. Бид Бурханыг Түүний сайн бүгдийн төлөө, Түүний амлалтуудын төлөө магтдаг.

Хүндэтгэл бол тулааны байрлал юм. Бид Бурханыг хүндэлснээр Түүний агуу Нэгэн болох болон Гайхалтай чадвартай гэдгийг хүндлэх бөгөөд тэгсэнээр Түүнтэй ойр байж бид дайснаа ялах болно.

Талархалыг хэтрүүлнэ гэж байхгүй. Бүхэл өдөржин Түүний, таны амьдралд хийсэн бүгдийн төлөө Бурханд таларх.


Бурхан тулаанд ялагддаггүй. Түүнд тулааны төлөвлөгөө байгаа бөгөөд бид Түүнийг дагавал заавал ялах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon