Бурханы нүдээр өөрийгөө харах итгэл

Бурханы нүдээр өөрийгөө харах итгэл

…Та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа. — 1 Иохан 4:4

Өнөөдөр таны амьдралд юу ч тулгарсан эсвэл ирээдүйд танд юу ч тохиолдсон Бурхан үүнд зориулсан итгэлийг аль хэдийн танд өгсөн. Танд бэрхшээлийг даван туулах боломж, чадвар байхгүй юм шиг санагдсан ч Бурханд итгэх итгэл бидний нөхцөл байдал эсвэл мэдрэмж дээр суурилдаггүй.

Дайсан таныг азгүй амьтан, дэндүү ядуу дорой гэх мэт золгүй юм бүхэнд итгүүлэхийг хүснэ. Харин Бурхан таныг өөр нүдээр хардаг. Бурхан таныг хайрын нүдээр, Христ дотор хэн болохыг чинь хардаг. Таны эсвэл бусдын хардгаар бус, харин таныг ямар хүн байх боломжтойг болон танд хөрөнгө оруулсан бүхнээр таныг хардаг юм.

Бурханы нүдээр өөрийгөө харах явдал биднийг ялалтаас ялалт руу, бялхам амьдрал руу удирдан чиглүүлдэг.

Гэхдээ үүнд итгэх хэрэгтэй. Бурхан танд хайртай бөгөөд таныг Өөрийнхөө хүүхэд болгосон гэдгийг зөвхөн сонсох нь хангалтгүй. Та үүнд итгэх хэрэгтэй. Үргэлж урагшилж, амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван гарахад итгэл шаардагдана. Хэрэв та итгэлээ хэрхэн гаргаж, яаж хэрэглэхээ мэдэхгүй бол энэ нь танд ямар ч тус болохгүй. Таны итгэл ажиллахын тулд та үүнийг гаргаж сурах хэрэгтэй.

Итгэлийг бид үг, үйлдэл, залбирлаараа гаргадаг. Энэ бүхнийг үйлдэх нь бидний сонголт.

1 Иохан 4:4 бол христэд итгэгчдийн их иш татдаг эшлэл юм. Намайг энэ эшлэлийг сүмдээ эсвэл конференцид бараг хэлэх бүрт хүмүүс алга ташин дэмждэг. Харин «та нарын дотор байгч Нэгэн дэлхийд байгаа нэгнээс агуу» гэдэгт жинхнээсээ итгэдэг хүн хэр их байгаа бол?

Тэр илүү аугаа Нэгэн таны дотор байгаа бөгөөд таныг хайрладаг гэдэгт хамаг үнэн оршиж байна. Иймд өнөөдөр итгэлээ тэлж, өөрийгөө Бурханы нүдээр хар. Дайсан таныг яаж харагдуулахыг хүсэх эсвэл яаж харагдаж болзошгүй нь хамаагүй. Бидний итгэл бидний дотор оршигч Нэгэнээр дамжуулан давуулан дийлдэг шүү!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та надад хайртай бөгөөд ялан дийлэх хүч чадлыг надад өгсөнд итгэж байна. Таны хүүхдийн хувьд өдөр бүр Таны надад өгдөг итгэлийн дагуу Танд бүх итгэл найдвараа тавьж, миний замд учрах аливаа бэрхшээлийг даван дийлэх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon