Бурханы эрэлхийлж буй хүн бол

Бурханы эрэлхийлж буй хүн бол

Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж Эзэний мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. — 2 Шастир 16:9

Бурхан Өөрийнх нь хүсэн тэмүүлдэг зүйлсийн төлөө зүрх нь цохилдог хүмүүсийг эрж хайж байна. Түүнийг чин сэтгэлээсээ дагах хүмүүсийг Тэр эрэлхийлсээр байна. Ажлын газар, оршин суугаа газар, гэр орондоо байгаа хүмүүсийг хайрлаж, алдаж бүтэлгүйтсэн, ядуу тарчиг, гачидсан хүмүүсийг хайрлаж халамжилдаг хүмүүсийг Тэр хайсаар байдаг. Библийн бидэнд хий гэж хэлсэн зүйлсийг хийж эхлэх эрмэлзэлтэй хүмүүсийг Тэр хайж байна.

Шастирын дэд 16:9 Бурхан Өөрт нь хандсан гэм буруугүй зүрх сэтгэлтэй хүмүүст хүч чадлаа үзүүлэх гэж үргэлж эрж байдаг гэж хэлсэн.

Та тэр хүмүүсийн нэг нь мөн үү? Хэрэв үгүй бол Бурханы хайдаг хүмүүсийн нэг нь болж чадна гэж таныг урамшуулмаар байна. Та Эзэнийг олон жилийн турш мэддэг байна уу, Түүний дотор шинэ амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа аль нь ч хамаагүй та, Бурханыг халуун зүрх сэтгэлээр эрэлхийлж, Ариун Сүнсийг сонсдог тэр хүн болж чадна. Зүрх сэтгэл нь шархалсан тэдгээр хүмүүсийн амьдралд идэвхтэй өөрчлөлт хийж чадах хүн нь та байж болно.

Өнөөдөр өндийж, Бурханы хайж байгаа тэр хүн нь байгаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, дэлхий даяар Таны хайж байгаа тэр хүмүүсийн нэг нь болохыг би юу юунаас илүү хүсэж байна. Өөрийн хүссэн замаар намайг дагуулаач. Бусдыг хайрлаж, Таны үгийг дуулгавартай дагаж, Таныг чин үнэнээр таньж мэддэг хүн болгон намайг хэлбэржүүлээч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon