Бурхан хэнийг ашигладаг вэ?

Бурхан хэнийг ашигладаг вэ?

Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож (зориудаар сонгосон), хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. — 1 Коринт 1:27

Бурхан намайг Өөрийнхөө дуу хоолой болгож, үгээ зааж сургахын тулд сонгосон. Бурхан намайг Өөрийнхөө төлөө яриулах гэж тосолсон учраас хүмүүс намайг сонсдог. Энэ бол миний амьдралд зориулсан Түүний хувь заяа төлөвлөгөөний нэгээхэн хэсэг. Бурхан хэнээр дамжуулан ажиллахыг хүснэ тэр хүнээ сонгож, тосолдог. Энд та ч гэсэн багтсан байгаа.

Бурхан хэнийг ашигладаг вэ? Библид хэлэхдээ Тэр бидний төсөөлөөгүй нэгнийг сонгож авдаг гэсэн. Тэр та бидэн шиг эгэл жирийн хүмүүсийг ашигладаг.

Намайг сайн мэдээ номлож эхлэх үед миний зарим найзууд намайг үгүйсгэсэн. Намайг эмэгтэй хүн учраас номлох ёсгүй гэж тэд боддог байв. Яг үнэн хэрэгтээ, тэд намайг чадахгүй гэж хэлсэн.

Гэвч Бурхан надад хэлсэн учраас би үүнийг хийж байсан бөгөөд хэрвээ Тэр надад чадна, болно гэж хэлсэн бол би чадна гэдэгт итгэж байсан. Таны хувьд ч гэсэн энэ бол үнэн. Хэрэв таны зүрхэнд байгаа Түүний өгсөн зорилгыг биелүүлэхийг хүсэж байгаа л бол Бурхан танаар дамжуулан аугаа зүйлсийг хийж чадна!

Эгэл жирийн хүн бүр Бурханд агуу гайхамшигтайгаар хэрэглэгдэх боломжтой. Та зөвхөн Тэр таныг ашиглаж чадна гэдэгт итгэж, таны зүрхэнд суулгасан Бурханы зорилго ба алсын харааг хүлээн авахад хангалттай зүрх зоригтой байх ёстой. Та сонгогдсон!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та намайг сонгосон учраас Таны надад бэлдсэн хувь заяанд би огтхон ч эргэлзэхгүй. Өөрийнхөө дотор намайг зорилготой болгосонд баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon