Бусадтай сайнаар харилцах нь чухал

Бусадтай сайнаар харилцах нь чухал

Бурханы Ариун Сүнсийг (Түүнийг гомдоож, бүү уурлаарай, бүү гуниглаарай) бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр (тэмдэглэгдсэн, Бурханых гэж тэмдэглэгдсэн, баталгаажсан) тамгалуулсан… — ЕФЕС 4:30

Эфэс 4:30 дээр “Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо” гэдэг бөгөөд би үүнийг хүсдэггүй, та ч бас хүсэхгүй байх. Гэхдээ бид ийм байдалд хүрэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

30 эшлэлийн эргэн тойрныг харвал хүмүүс бие биентэйгээ буруу харилцах нь Ариун сүнсийг гомдоодог гэсэн байна. Үүнийг сайн анзаарах хэрэгтэй.

  • 29 эшлэл дээр “Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл”
  • 31 дээр “Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг”
  • 32 дээр “бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч, аядуу зөөлөн сэтгэлээр ханд”

Та Ариун сүнс гомддогийг мэдсэнээр Түүнийг гомдоох хатуу, үзэн ядсан байдлаар харьцах, хүнтэй ууртай харьцах зэргээ өөрчлөх хэрэгтэй гэдгээ ойлгоно.

Бусдыг Түүний нүдээр хардаг байхад туслаач гэж Бурханаас гуйгаасай гэж би танаас хүсэж байна. Бурханаас тэвчээр, эелдэг харилцааг гуйж, эргэн тойрны хүмүүс, ялангуяа муухай ааштай хэцүү хүмүүстэй зөөлөн хайраар ханддаг байхад туслаарай гэж залбираарай. Бурхан таныг бусдыг хайрлаж, тэднийг ивээх зүрх сэтгэл, хандлагатай байгааг хараад тааламжтай байх болно.


Бидний аз жаргалтай амьдрах том нууц бол хайраар дүүрэн амьдрах юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon