Бяцхан хүү шиг ир

Бяцхан хүү шиг ир

Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь Үнэнээр Би та нарт хэлье. Та нар (гэмш, өөрчлөгд) өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил (итгэж, найдаж, хайрлан, уучлан) болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч (хэзээ ч) орохгүй. — МАТАЙ 18:2-3

Хүүхдүүдийн талаар хамгийн гайхалтай зүйл бол тэдний амьдрал ойлгоход бэрх байдаггүй. Тэд юу хэрэгтэй байгаагаа шууд хэлнэ, тэд айхаараа тань руу гүйгээд л ирнэ, заримдаа ямар ч шалтгаангүйгээр таныг шууд л үнсэнэ. Хүүхдүүдтэй харилцахад сэргэдэг, яагаад гэхээр тэд айдсаа болон бусад мэдрэмжүүдээ нуудаггүй.

Бурхан бас биднийг Түүнтэй харилцахдаа ийм байгаасай гэж хүсдэг. Бурхан биднийг Түүнтэй хүүхэд шиг, энгийн итгэлтэйгээр харилцахад дуртай байдаг. Хүүхэд зөнгөөрөө л аав ээждээ итгэдэг шиг, бид ч бас Бурханд итгэхдээ цэвэр бөгөөд сэтгэл өөдрөг энгийн байх хэрэгтэй. Бурхантай бүх зүрх сэтгэлээ хуваалцахаа бүү март. Та амьдралынхаа бүх зүйлийг Түүнд даатгаж болно, тэгснээр Тэр таныг халамжлах болно.

Эзэн төвөгтэй харилцаанд дургүй. Тэр чин сэтгэлээсээ хүүхэд шиг итгэлтэй байхад дуртай байдаг. Бурханд юу хүсэж байгаагаа хэл (Филиппой 4:6), та айж байвал Түүн рүү гүйж очиж болно (Дуулал 91:1-7). Бурхан таныг Түүнд бүх сэтгэлээ илэрхийлж, зүрх сэтгэлээ нээгээсэй гэж хүсдэг. Та Бурхан дээр ирэхдээ хүүхэд шиг итгэлтэй байхад суралцсанаар, Бурхантай харилцах харилцаагаа илүү дотно болгох болно.


Бид Бурхантай харилцах харилцаандаа хүүхдэрхүү биш, харин хүүхэд шиг байх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon