Даван Туулах Чадвар

Даван Туулах Чадвар

Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй Бурханы бэлгийг (нигүүсэл) сэргээхийг (асааж, асаастай байхын тулд) чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд (сүнсийг өгсөн) айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. — 2 ТИМОТ 1:6-7

Бурханы хүслийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хэцүү байгаа өдрүүдээ даван туулж чаддаг байхад суралцах хэрэгтэй. Иймэрхүү өдрүүдэд бууж өгмөөр санагдах үедээ та, Бурхан давж гарах хүчийг өгсөн гэдгийг санах хэрэгтэй.

Өнөөдрийн эшлэл дээр Тимот залуу байхдаа үйлчилж эхэлсэн учраас бууж өгмөөр үеүүд байдаг байсан гэж хэлдэг. Гал шиг шатаж байсан тэрээр хүйтэн болж эхэлсэн. Тэр үед Чуулганд хавчлага их байдаг байсан учраас Тимот айж байсан. Түүнд бүх зүйлс нурж, бүр хэцүү болж байгаа юм шиг санагдсан байх. Тэр итгэлээ шинэчилж, урам авах хэрэгтэй байсан.

Паул, Тимотод хандан “чи болимоор санагдаж байж болно гэхдээ дуудлагаа хэрэгжүүлээрэй” гэж хэлж байж. Ариун сүнс чиний амьдралыг өөрчилсөн. Тэр чамд сүнсний хүч, хайр, дасгалжуулалт, өөрийгөө хянан захирах чадвар өгсөн” гэж хэлсэн.

Бид хэцүү үедээ, сэтгэл санаа сайн биш үедээ тогтвортой байж сурах хэрэгтэй. Та хийхийг хүссэн зүйлүүдээ хийж чадна гэж танд хэлмээр байна. Христ дотор авах хэрэгцээтэй бүгдийг авна.


Амьдралдаа унахыг хүссэн хүн л бууж өгөх гэсэн сонголттой байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon