Сэтгэл Хөдлөлөөсөө болж Дээшээ Доошоо болохоо боль

Сэтгэл Хөдлөлөөсөө болж Дээшээ Доошоо болохоо боль

Харин (Ариун) Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан (талархал), амар тайван, тэвчээр (шулуун байдал), энэрэл, сайн сэтгэл (нинжин), итгэмж, дөлгөөн зан (даруу, хүнлэг), өөрийгөө захирахуй нь юм… — ГАЛАТ 5:22-23

Би олон жилийн өмнө “дээшээ доошоо” болсон Христэд итгэгч байсан. Миний сэтгэл хөдлөл дээш доош болдог байсан. Миний нөхөр Дэйв надад таалагдсан зүйлийг хийвэл би дуртай, харин таалагдахгүй зүйл хийвэл ууртай болдог байсан. Би Ариун сүнсээр хэрхэн удирдуулахаа мэдэхгүй байсан учраас өөрийн сэтгэл хөдлөлөөр зангаа удирдуулж байсан.

Итгэгчдийн мэдэрдэг зүйлсийг харах юм бол “Надад хэн ч хайргүй”, “Миний хань надтай зохистой харицахгүй байна”, “Би хэзээ ч баяр хөөртэй болохгүй гэж бодож байна”, “Би ингэж мэдэрч, мэдрэхгүй байна гээд л …”

Бурхан биднийг өөрсдийн сэтгэл хөдлөлөө мэдэрч байгаа бол үүнээсээ зугтах биш, харин сэтгэл хөдлөлөөрөө өөрийгөө удирдуудахгүйн тулд түүнийгээ удирдаж сураасай гэж хүсдэг. Бид өөрийгөө хянан захирч эсвэл махан биеэрээ удирдуулж болно. Хүн болгон хүссэн болгоноо авч чадахгүй. Сүнсээр өссөн итгэгчид хүссэн зүйлээ аваагүй байсан ч амар тайван, баяр хөөртэй байж чаддаг. Бид хүссэн бүхнээ хэлээд л, хүссэн бүхнээ идээд л, хиймээр санагдсан зүйлээ хийгээд л байж болохгүй. Ариун сүнсний тусламжтайгаар та юу ч мэдэрч байсан хамаагүй зөв зүйлийг хийдэг байхад суралцах хэрэгтэй.


Христэд итгэгч бид өөрсдийн сэтгэл хөдлөлд анхаархаас илүүтэй, Бурханы хувьд аль нь зөв бэ гэдгийг сайн бодож Үгийг тунгаах хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon