Дүр Үзүүлэх Хэрэггүй

Дүр Үзүүлэх Хэрэггүй

Учир нь бид (Бурхан урьдаас төлөвлөж бэлтгэсэн замтай) сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор (Түүний бүтээл) бүтээгдсэн, Түүний (өөрийн нь) бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай (Түүний бидэнд зориулсан амьдралаар сайхан амьдрах) гэж Бурхан урьдаас (төлөвлөсөн) бэлтгэсэн билээ. — ЕФЕС 2:10

Би олон жилийн турш утгагүй, баяр хөөргүй амьдралаар амьдарсан. Тийм мөртлөө би, олон хүмүүст зүгээр байгаа юм шиг дүр эсгэдэг байсан. Хүмүүс бид бусдыг бодоод, тэднийг битгий миний утгагүй зүйлийг мэдээсэй гээд дүр эсгэдэг бөгөөд бас өөрсдөө ч хэцүү зүйлтэйгээ нүүр тулж, шийдэхгүй байхын тулд дүр эсгэдэг.

Үүнийг тодорхойлоод хэлэх юм бол та гаднаа нэг төрх харуулаад, дотроо өөр төрхтэй байхыг хэлж байгаа юм. Миний хувьд итгэлтэй юм шиг дүр эсгэдэг байсан маань заримдаа бол тийм байсан. Гэхдээ миний өөрийгөө үнэлэх үнэлэмж муу байсан болохоор, миний өөртөө итгэлтэй харагддаг маань Христ доторх би байгаагүй. Энэ зүгээр л бусад хүмүүст хийж байгаа зүйл, харагдах байдлаараа болон гаднах үйлдлээрээ зөвшөөрөгдөх байсан. Хэрэв дотор талыг маань ураад харуулах хэрэгтэй болвол надад айдастай байх байсан.

Тэгээд би дүр үзүүлэхгүй өөрөөрөө байх хэрэгтэй гэдгийг нэг өдөр ойлгож мэдсэн. Бид нар үнэнээр, зүрх сэтгэлээ нээвэл Бурхан бидний амьдралд ажлаа хийж, бид өөр хүн шиг дүр эсгэхээ больж, Бурханы бүтээсэн эрх чөлөөтэй бөгөөд аз жаргалтай хүн болох болно.


Бид дүр эсгээд байвал чөлөөтэй байж чадахгүй, тиймээс өөрөөрөө байснаар ая тухтай байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon