Есүс Болон Сэтгэл Хөдлөл

Есүс Болон Сэтгэл Хөдлөл

Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. — Еврей 4:15

Еврэй бичээчийн бичсэнээр Есүс гэмгүй боловч бид бүгдийн адил сэтгэл хөдлөлтэй байсан учраас бид нар шиг зовлонг мэдэрдэг байсан. Тэр гэмгүй байсан учир нь Тэр сэтгэл хөдлөлдөө автаж, буруу зүйл хийдэггүй байсан. Тэр Бурханы үгийг мэддэг байсан бөгөөд үйлчлэлээ эхлэхээс өмнө Тэр үгийг судалсан байсан. Харин та бидний Бурханы үгийн мэдлэг хүчтэй биш учраас өөрсдийн сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй.

Хэн нэгэн намайг гомдоовол би уурлаж, сэтгэлээр унадаг тэгээд “Есүс минь, та миний одооны мэдрэмжийг мэдэж байгаа учраас баяртай байна, та мэдэж байгаа учраас намайг буруутгахгүй гэж бодож байна. Би сэтгэл хөдлөлдөө автмааргүй байна. Надад буруу зүйл хийсэн хүмүүсийг уучилж, тэдэнд дургүйцэж, сэрэмжилж, тэр хүмүүс намайг шархлуулсныхаа төлөө шангаа хүртэг гэсэн сэтгэлтэй баймааргүй байна“ гэж залбирдаг.

Ямар ч үед яаж ч уруу татлага ирж байсан, Бурхан бидэнд эсэргүүцэх хүчийг өгдөг. Бид харин Түүний Үгийг таньж мэдэж, Түүнтэй ойр байж тусламж гуйх хэрэгтэй.

Бид өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлийг Бурханы үг болон Ариун Сүнс хийхэд тусална. Уруу татлаганд орох нь буруу биш, харин уруу татлаганд бууж өгвөл буруу юм.


Сэтгэл хөтлөлдөө автах биш, харин сэтгэл хөдлөлөө удирд.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon