Есүс бол Амар Тайвны Ханхүү

Есүс бол Амар Тайвны Ханхүү

Амар амгаланг Би (өөрийн) та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ. (Өөрийгөө айдас, эмээх байдалд бүү зөвшөөр, санаагаа бүү зовоож, шаналга.) — ИОХАН 14:27

Бид сэтгэлийн дарамтанд орохоороо бидэнд асуудал үүсгэж байгаа зүйлсийг хаях гэж оролддог. Гэтэл сэтгэлийн дарамтын шалтгаан нь зөвхөн хэцүү нөхцөл байдал, хэцүү зүйлс байдаггүй. Сэтгэлийн дарамт нь: бид асуудлаа Амар тайвны Ханхүү болох Есүс Христэд итгэх итгэлээр харахынхаа оронд, энэ дэлхийн хараагаар харж эхэлснээс үүсдэг.

Есүсийн цус бидэнд амар тайвныг өгсөн. Амар тайван бол Бурханаас бидэнд өгсөн бэлэг бөгөөд бид амьдралыг үзэх үзлээ өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Бид сэтгэлээр унасан, зовнисон, гомдол цөхрөлтэй, хахир хатуу, хууль дүрэм сахидаг хандлагатай байснаар Бурханы амар тайвныг авч, баяр хөөртэй амьдарна гэж байхгүй.

Бидэнд саад болж байгаа асуудлууд байдаг ч гэсэн бид Есүстэй хамт амар тайван байж чадна, учир нь Тэр энэ дэлхийн биднийг шаналгадаг бүх зүйлсийг ялсан юм. (Иохан 16:33) Тэр биднийг “ямар нэг саад болох зүйлс” бидний амьдралд орохыг “зөвшөөрөхгүй” байх хүчийг бидэнд өгсөн. Амар тайван бол бүгдэд боломжтой, та зөвхөн сонгоход л болно.

Амар тайвны Ханхүү Есүсийг хүлээж авсан бүх хүний дотор Тэр байгаа бөгөөд бидний амьдралд ямар ч зүйл тохиолдсон амар тайван байдалд хүргэнэ.


Бид Христээр дамжуулан өдөр бүр амар тайван амьдрах боломжтой гэдэг нь үнэхээр гайхалтай зүйл юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon