Есүс дотор бидэнд өгсөн ялалт

Есүс дотор бидэнд өгсөн ялалт

Харин Бурханы нигүүлслээр (хүртэхэд зохисгүй байсан) хүн бүрийн төлөө [гэмтэн бидний төлөө] үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. — Еврей 2:9

Есүс бидний төлөө үхэл гэж юу болохыг үзэж туулсан гэж Библи хэлдэг. Иймд Тэр бидний гэмийн ял шийтгэлийг төлж, мөнх амийг бидэнд бэлэглэсэн учраас та бид мөнхийн үхэлтэй нүүр тулахгүй. Энэ бол үнэхээр баярлаж талархмаар зүйл!
Христ дахин амилж, үхлийг ялан дийлсэн тул Христ дотор өгөгдсөн ялалтыг бид өглөө бүр бодит болгох боломжтой. Христэд итгэгчид өглөө сэрж, хөл дээрээ босонгуут там доргих нь гарцаагүй гэж би итгэдэг. Биднийг сэрсэн гэдгийг чөтгөрүүд ухаараад чичирч байх учиртай!

Бид Христ дотор хэн гэдгээ ухаарч, Түүний дотор бидэнд өгөдсөн эрх мэдлийг ойлгож мэдсэн цагт яг ийм зүйл болно. Бид Бурханы хүчирхэг армийн цэргүүд. Түүний дотор бидэнд эрх мэдэл бий!

Есүс гэм ба үхлийг ялан дийлсэн. Бид Түүний өгсөн ялалт, эрх мэдэл дотор байнга алхаж байх хэрэгтэй. Ингэсэн цагт бид Бурханы дайснуудад туйлын аюултай хүмүүс байж чадна!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны дотор надад өгөдсөн ялалтын төлөө талархаж байна. Миний төлөө Таны төлсөн үнэ төлөөсийг цаашид улам гүнзгий ойлгож ухаарахад минь өдөр бүр тусалж байгаач. Таны өгсөн бүрэн дүүрэн ялалт, эрх мэдэл дотор амьдарч чадахын тулд намайг сургаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon