Махан бие сул дорой ч та тийм байх хэрэггүй

Махан бие сул дорой ч та тийм байх хэрэггүй

Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. — Матай 26:41

Есүс загалмай дээр цовдлогдохын урьд орой дагалдагч нараа Гетсемани цэцэрлэгт цуглуулж, нэг зүйлийг тэднээс хүсдэг. Соригдохгүйн тулд бүгдээрээ сэргэг бай (маш анхааралтай, сонор сэрэмжтэй ба идэвхтэй байх), залбир. Сүнс үнэхээр хүсэж байна, харин махан бие сул дорой юм (Maтай 26:41).

Дагалдагчид ердөө унтахгүй байж, залбирах хэрэгтэй байсан хэдий ч тэд нойрондоо автаад унтчихдаг. Нөгөөтэйгүүр Есүс залбирч, загалмайг тэсвэрлэж гарахын тулд тэнгэр элч Түүнийг сүнсээр хүчирхэгжүүлж байсан. Дагалдагч нар нь залбиралгүй, унтсан бөгөөд махан бие үнэхээр сул дорой гэдгийг нотолсон.
Миний хувьд энэ түүх залбирах нь туйлын чухал гэдгийг баталдаг. Христэд итгэгчдийн хувьд бид өдөр бүр залбирч, Бурхантай харилцахгүйгээр бидэнд юу ч өгөгдөхгүй.

Бид өөрсдийн «сул дорой махан биеийн» дагуу амьдрах гэж чармайдаг. Харин бид залбирлыг чухалчилбал Бурхан биднийг сүнсээр хүчирхэгжүүлж, махан биеийн хязгаарлагдмал байдлаа даван дийлэхэд тусална.
Өнөөдөр хүч чадалтай байхын тулд та юунд итгэн найдаж байна вэ? Махан бие дээ юу, эсвэл та биднийг Түүн дээр очиход нигүүлслээр ирдэг Бурханы хүч чадлыг мэдэрч байна уу?


Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг залбирахад Таны өгдөг хүч чадлын төлөө талархаж байна. Тангүйгээр би сул дорой гэдгээ мэдэх учраас Тан дээр үргэлж залбиралтайгаар ирэхийг сонгож байна. Таны хүч чадал надад хангалттайгаас илүү гэдгийг би мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon