Муу зуршлаа хаях нь

Муу зуршлаа хаях нь

Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл. — Ром 12:21

Христтэй амьд харилцааг эхлүүлснээр Бурханы ард түмэн байхын тулд бид амьдралын турш үргэлжлэх аян замд гардаг. Тэр биднийг ямар байхаар бүтээсэн зорилгын дагуу өөрчлөгдөх явцад бид өөрийн дутагдал, сул талуудаа ялан дийлж, Бурханы хүч чадлаар амьдрахад суралцдаг. Энэ нь муу зуршлаа хаяхыг сурах гэсэн утгаар ихэвчлэн ойлгогдоно. Хэрэв ямар нэгэн зүйл миний хүсснээр болохгүй бол сэтгэлээр унаж, шаналах зуршил надад олон жилийн турш байсан. Энэ таны зуршил биш байж магадгүй. Магадгүй та цуу яриа дэгдээх, кофе хэтрүүлэн хэрэглэх, зурагт дэндүү их үзэх, хэрэггүй юманд мөнгөө үрэх эсвэл харааж зүхдэг ч байж болох юм. Та ямар ч муу зуршилтай байлаа ч үүнээс салж болно.

Муу дадал зуршлаа хаяхад амархан гэж би хэлэхгүй ч та өөрөө үүнийг хаяж чадна. Муу зуршлаа захирч сурахыг Бурхан биднээс хүсдэг. Сэтгэл хөдлөл биднийг «удирдан захирахыг» Тэр хүсдэггүй. Тэр биднийг ялалттай байхыг хүсдэг.

Муу зуршлаасаа татгалзаж хаях нь ар араасаа сайн сонголтыг хийхийг шаардана. Бидний ихэнх нь үүнийг Ариун Сүнсний туслалцаагүйгээр өөрсдөө хийхийг оролддог. Гэхдээ сүүлд бид Бурханы тусламжгүйгээр Түүнд таалагдах боломжгүй гэдгийг ойлгож эхэлдэг.

Тайлбар Библид Ариун Сүнсийг бидний «түшиг тулгуур» гэсэн байдаг. Таныг асуудалд ороод тусламж хэрэгтэй болсон үед Тэр үргэлж дэргэд чинь туслахад бэлэн байдаг. Харин Тэр урилгагүйгээр шууд дайран орох дургүй. Та Түүнээс тусламж гуйх хэрэгтэй.

Ром 12:21 биднийг бузар мууг сайнаар дийл (захир) гэсэн. Энэ бол Бурханы үгэнд байдаг томоохон нууцын нэг юм. Бүтэлгүйтлээс айхын оронд Бурхан ба ялалт дээр төвлөрөх үед зөв сонголт хийх нь хамаагүй амархан байдаг.

Сүнсэн дотор алхаж, муу зуршлаа ялан дийлж, ялалтын амьдралаар амьдрах сонголтоо өнөөдөр хийгтүн!


Залбирлын эхлэл

Бурхан минь ээ, би муу зуршилтайгаа дахин эвлэрэхгүй. Намайг удирдан захирахыг хүсдэг уруу таталтаас дээгүүрх Таны өгсөн эрх мэдлийг би одоо сонгож байна. Би Таны Ариун Сүнсийг дагаж, амьдралын шинэ бөгөөд илүү сайн дадал хэвшилтэй болох болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon