Тэнцвэртэй байх мэргэн ухаантай бай

Тэнцвэртэй байх мэргэн ухаантай бай

Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч (Өгдөг Нэгэн) Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. — ИАКОВ 1:5

Таны машины дугуй тэнцвэрээ алдвал машин барихад танд хэцүү байх болно. Үүнтэй яг адилхан зүйл бидний амьдралд тохиолддог. Бид амьдралынхаа нэг хэсэг дээрээ юм уу, олон газарт тэнцвэрээ алдвал бид зөөлөн явж чадахгүй, донслоод тав тухгүй байна.

Тэнцвэрээ алдсан хэсгүүдийг бол янзлуулж болдог. Эмэгтэй хүн хүүхдүүдээ хэт анхаарснаасаа болоод гэрлэлтээ асуудалд оруулж болно. Ийм эмэгтэй хүүхдүүдээ хаа явсан ч харж, хамаг эрч хүчээ алддаг, түүнээсээ болоод нөхөртөө тавих анхаарал нь суларч, гэрлэлт нь асуудалтай болдог.

Эрчүүд (зарим эмэгтэйчүүд ч бас) өөрсдийн байр сууриндаа их анхаардаг. Эрэгтэй хүн хамаг цагаа ажил дээрээ өнгөрөөгөөд, эхнэр хүүхдүүдээ тоохгүй болдог. Хэдийгээр бүгдийг хангаж өгдөг ч гэсэн нөхөр болон эцэг гэр бүлд нь дутагддаг. Тэнцвэр гэдэг бол гол түлхүүр юм.

Энэ бол амьдралын жижиг зүйл хэдий ч үнэн үг юм. Зарим хүн их, зарим хүн бага ярьдаг. Зарим хүмүүс хэт их төлөвлөдөг бол зарим нь огт төлөвлөдөггүй. Хүмүүс заримдаа өөрсдийгөө хэт өндөрт дөвийлгөж, заримдаа доогуур үнэлдэг. Эдгээр нь бага зүйл боловч амьдралын тэнцвэрийг алдагдуулж болно.

Та өөрийн амьдралаа шударгаар нэг хараад үзээрэй, таны амьдралд тэнцвэрээ алдсан зүйл байгаа юм биш биз. Бурханаас зөв болгон засаж, тэнцвэртэй, эрүүл амьдарч, баяр хөөрөөр дүүрэн амьдрахад хэрэгтэй мэргэн ухаан өгөөрэй гэж гуйгаарай.


Бурханаас мэргэн ухаан гуйвал Тэр өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon