Сүнсний Сэлэм

Сүнсний Сэлэм

авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. — ЕФЕС 6:17

Чуулганы эсрэг Сатаны дайралт өмнөхөөс ч их болсон. Хэцүү дайралтууд хүмүүсийн оюун бодол руу дайрч, тэд айдсын дайралтыг нь тэвчиж байна.

Бурханы үгэн дотор байгаа хүн тулаанд ороход нь түүнд хоёр талдаа иртэй сэлэм байгаа. Дотор нь байна гэдэг нь нуугдаж дотор нь үргэлжлүүлэн үлдэх гэсэн үг юм. Та Бурханы үгийг амьдралынхаа багахан хэсэгт оруулбал хагас үнэнийг мэдэж, таны эрх чөлөө хязгаартай байна. Харин дотор нь байгаа нэгэн бүх үнэнийг мэдэж, бүрэн эрх чөлөөг мэдрэх болно.

Миний амьдрал замбараагүй байсан учир нь би, Бурханы үгийг мэддэггүй байсан. Олон жил би Бурханд хайртай Христэд итгэгч, Чуулганд идэвхтэй үйлчилдэг байсан боловч Үгийг мэддэггүй байсан учраас ялалт байгуулдаггүй байсан. Талархууштай нь би одоо Бурханы үг бол Сатаны дайралтыг мэдэж, ялалт байгуулахад тусалдгийг олж мэдсэн.

Үгийг судалж, Ариун сүнсийг ярихыг, дуулахыг нь, Бичээсээс тунгаан бодож, Бурханыг таны зүрх сэтгэлд мэдрүүлэхийг нь зөвшөөр.


Таныг сэлэмтэй байвал дайсан тань тийм хурдан ойртохгүй. Үгээр ярь.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon