
Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл (итгэлээр) хийсэн. — 1 ТИМОТ 6:12
Элч Паул итгэлийн сайн тулаанд тулалддаг гэж өөрийгөө хэлсэн байдаг. (2 Тимот 4:7) Тэгээд тэр өөрийн залуу дагалдагч болох Тимотыг итгэлийн сайн тулаанаар тулалд гэж зөвлөсөн. Энэ нь ямар ч үед Бурханд итгэж, хэзээ ч бүү бууж өг гэсэн үг юм.
Тулаанд сайн байхын тулд дайснаа сайн таних нь чухал гэдгийг хэлж байгаа юм. Бид ноомой байвал Сатан биднийг зовоох болно. Юмс өөрчлөгдөөсэй гээд л зүгээр суугаад байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Бид үйлдэл хийх хэрэгтэй. Бидний дайсан бидэн рүү урам хугарах, айдас, буруутгал чирсээр ирэхэд нь бид ямар нэг үйлдэл хийхгүй байх тохиолдол байдаг. Бид Муу нэгний худал яриаг сонсож байхын оронд, явж үз гээд хөөдөг байх хэрэгтэй.
Бид Муу сүнсний зохидог шуудай байхын оронд, дайтдаг нэгэн байх хэрэгтэй. Баттай зогс, тулалд, итгэлийн бамбайгаа барь. Бурхан таны талд байгаа учраас та тулаанд Түүнийг дагаж байхад боломжгүй зүйл гэж байхгүй, бас ялагдахгүй.
Сатан таны хөл рүү дайрах болохоос, хана хэрэмийг тань нурааж чадахгүй. Түүний эсрэг баттай зогс.