Тэр бүхнийг хамтад нь барьдаг

Тэр бүхнийг хамтад нь барьдаг

Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог (уялддаг, хамтдаа нэгддэг). — Колоссай 1:17

Колоссай 1:17 бол үнэхээр сэтгэл хөдөлгөм эшлэл. Энэ эшлэл бидэнд «Есүс Бүх юмыг хамтад нь барьж тогтоодог» гэж хэлж байна. Хөөх! Үүнийг ухаараагүй хүмүүс ч хүртэл Түүгээр оршин тогтдог гэжээ.

Энэ талаар бодож үзээрэй. Есүс гэр бүлүүдийг хамтад нь нэгтгэдэггүй байсан бол бидний гэрлэлт сайн байх боломжгүй. Есүс хувийн харилцааг маань хөгжүүлэхгүй бол бид сайн харилцаатай байх боломжгүй. Есүсгүйгээр бидний санхүү хэцүүхэн л байх байсан. Бидний сэтгэл хөдлөл ба оюун санаа Түүнгүйгээр сүйрэх байв. Есүс байхгүй бүх юм эмх замбараагүй байх болно.

Хэрэв Есүс бидний амьдралын хамгийн чухал нэгэн биш бол бид чухалчлах зүйлсээ дахин цэгцлэх хэрэгтэй болно. Матай 6:33-д бидэнд эхлээд Бурханыг болон Түүний хаанчлалыг хайх хэрэгтэй гэж хэлдэг. Учир нь хэрэв бид гол зүйлээ эхэнд нь тавихгүй бол дараа нь юм тус бүр эмх замбараагүй болж, биднийг асуудалд оруулна. Түүний аргаар биеэ авч явж, үйлдэх болон Түүний хаанчлалыг хайх нь Бурхан аливаа зүйлийг хэрхэн хийхийг хүсэж буйг олж мэдэх явдал юм. Үүнд: хүмүүст хэрхэн хандах, нөхцөл байдалд хэрхэн хариу үзүүлэх, мөнгөө хэрхэн зарцуулах, ямар хандлагатай байх, ямар төрлийн зугаа цэнгэл бидэнд хамгийн тохиромжтой байх зэрэг орно.

Өнөөдрөөс Түүнийг амьдралдаа бүхнээс нэгдүгээрт тавьж эхэл. Тэр таныг ч хамтад нь барьж тогтооно. Түүнийг дагахын тулд Тэр таныг бүтээсэн. Түүнийг амьдралынхаа нэн тэргүүнд тавь.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Тангүйгээр би хэн ч биш. Үнэндээ, Та намайг барьж тогтоодог. Та бүх юмсыг хамтад нь барьдаг. Та миний амьдралын хамгийн чухал Нэгэн учир Таныг би хамгийн тэргүүнд тавина.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon