Түүн рүү улам их ойрт

Түүн рүү улам их ойрт

Эсвэл Бичвэр дэмий хоосноор «Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь [урин залагдахын тулд] атаархан хүсдэг» хэмээсэн гэж та нар бодож байна уу? — Иаков 4:5

Та Бурхантай илүү ойр байхыг хүсэж байна уу? Тэр бол бидэнтэй илүү ойр дотно байхыг хүсдэг. Дээрх эшлэл Түүний Сүнс бидний дотор оршиж, биднийг атаархан хүсэмжилдэг гэсэн байна. Тэгвэл та хэр ойр байж чадах вэ?

Бурхантай тогтоосон харилцаагаараа бид Түүн рүү үргэлж улам их ойртох боломжтой. Үнэн хэрэгтээ, энэ харилцаа хэр ойр дотно байхыг тодорхойлдог ганц хүмүүс нь бид өөрсдөө. Хэдийгээр Тэр бидний дотор оршдог ч Ариун Сүнс Өөртэйгөө харилцаатай байлгахаар хэнийг ч албаддаггүй. Биднийг өөрсдөө Түүнийг амьдралдаа урин залахыг Тэр хүсэмжилдэг.

Бурхан биднийг нөхөрлөлийн тулд бүтээсэн бөгөөд бид Түүнтэй харилцаж байхыг Тэр маш их хүсдэг. Тэр бидэнтэй ярьж, биднийг сонсож, бидэнд зааж сургаж, бидний удирдан чиглүүүлэхийг хүсдэг. Бид ч бас ингэсэн нь дээр! Бурхантай нөхөрлөхдөө бид шинэчлэгддэг. Бурхан Аавтай хамт өнгөрөөсөн цагийн ашиг тус нь дуусашгүй.

Найз минь, Бурхан Аавтай нөхөрлөх цаг гаргахын тулд чармайн хичээгээрэй гэж уриалмаар байна. Тэр хүлээж байна. «Над дээр ир…» гэж хэлж байна. Тэгвэл урагшаа! Тэгээд танд зориулж юу хадгалсныг хараарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, надтай нөхөрлөхийг хүссэн Таны халуун сэтгэлийг үнэхээр гайхмаар. Би ч гэсэн Тантай улам ойр дотно нөхөрлөхийг хүсэж байна. Намайг хайрладагт, бас Тан руу ойртох үед Та ч гэсэн над руу ойртон ирдэгт баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon