Хана Хэрэмийг Нураах

Хана Хэрэмийг Нураах

Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус (мах цусны зэвсэг биш), харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, — 2 коринт 10:4

Сатан бидний залилж, оюун бодолд минь “хана хэрэм” байгуулахыг хүсдэг нь Түүний арга барил юм. Хана хэрэм гэдэг нь биднийг хэсэг газар шорон шиг л хорихыг хэлж байгаа бөгөөд бодлуудыг бас ийм байдалд оруулдаг. Хана хэрэм бидний итгэж байгаа зүйлсийг худал, хуурмаг болгодог.

Элч Паул сатаны хана хэрэмийг нураахын тулд бидэнд сүнсний зэвсэг байх хэрэгтэй гэж хэлсэн. Бид зэвсэгээ хэрэглэснээр дайсныхаа худал хуурмаг, зөрчилдөөн, онол, учир зүй зэрэг Бурханы үгийн эсрэг хэлж байгаа бүх худал зүйлстэй тэмцэх юм. Бид өөрийн бодлоо махан биений тансаглал болон бусад буруу бодлууд толгойд орохоос хамгаалж, эсэргүүцдэг байх хэрэгтэй. (2 Коринт 10:5)

Бурханы үгийг тулаанд ашиглахын тулд бид олон аргаар олж авч болно. Номлол, хичээл, гэмшиж, тунгаан бодож, бичиж, унших зэргээр авч болно… Бурханы үгийг мэдсэнээр бид оюун бодлоо шинэчилдэг бөгөөд бид шинээр бодож эхэлдэг ба бидний барьж байгаа хуучин хэрэмийг нураадаг.


Бурханы үгийг суралцагч байхгүй бол ялалттай амьдралаар амьдарч чадахгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon