Хэрхэн Үр Дүнтэй Залбирах вэ?

Хэрхэн Үр Дүнтэй Залбирах вэ?

Та нар нэрээр минь юм гуйвал Би (өөрөө бүхнийг таниулан) түүнийг чинь (өөрөө танд хийнэ) үйлдэнэ. — ИОХАН 14:14

Миний залбирал сүүлдээ сэтгэлээр унагаж байгааг би олж мэдээд, Бурханаас хариулт авахыг, өөрийнхөө залбирлыг үр дүнтэй байлгахыг хүссэн. Би залбирч байхдаа итгэлтэй, хүчтэй байж, миний залбирсан зүйлс биелээсэй гэж хүсэж байсан. Би ийм л баймаар байсан боловч үнэндээ надад итгэл, баталгаа байгаагүй.

Сатан биднийг залбирч байхад итгэлтэй байдлыг минь булаахыг хүсдэг. Олон хүн над шиг ийм зүйлийг мэдэрсэн байдаг. Тэд залбирдаг боловч үр дүнтэй болоход нь эргэлздэг. Юу нь буруу байна вэ? Бид залбирахдаа залбиралын хүч байгаа учраас төгс байх хэрэгтэй гэж буруу боддог гэж би бодож байна. Гэтэл тийм байх шаардлагагүй, учир нь бид Есүсийн нэрээр залбирдаг.

Есүсийн нэрээр залбирч байхад бид Бурхан Аавдаа Есүсийн өмнөөс хэлж байгаа болохоос, бид өөрсдөө хэлж байгаа биш юм. Талархууштай нь би Жойсын нэрээр залбирдаггүй юм даа. Хэрэв тийм байсан бол ямар ч хариу авахгүй байх байсан. Ариун сүнсээр хэрхэн залбирахыг зааж өгдөг Есүсийн нэр нь бидэнд хариултаа авах баталгаа болж өгдөг. Танд бүх нэрээс дээгүүр нэр байгаа бөгөөд өвдөг дээрээ сөгдөөд, энэ нэрийг дуудахад л болох учраас зоригтойгоор залбир. (Филиппой 2:10)


Үр дүн нь гарах учраас зоригтойгоор залбир.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon